Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Б.Авирмэд
ISBN: 9789996210952
Хэвлэсэн он: 2010
Хуудасны тоо: 200
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 167x223 мм
Жин: 120.0 гр

Хөдөлгөөнт холбоо

Зохиолч: Б.Авирмэд ISBN: 9789996210952
Онлайн дэлгүүрийн үнэ

14,550 ₮

-3%
Хэмнэлт: 450 ₮
Үндсэн үнэ

15,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Б.Авирмэд
ISBN: 9789996210952
Хэвлэсэн он: 2010
Хуудасны тоо: 200
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 167x223 мм
Жин: 120.0 гр

Номын тухай

Манай гараг дээр амьдарч буй хүмүүс нийт зурагтаас 2 дахин, нийт компьютерээс 4 дахин, автомашинаас 5 дахин их тоотой нэгэн төхөөрөмжийг хэрэглэдэг. Тэгвэл та бидний өдөр тутам хэрэглэдэг энэ төхөөрөмж юу вэ? Мэдээж энэ бол “ГАР УТАС”. Гар утастай хэрэглэгчдийн тоо интернэт хэрэглэгчдийн тооноос даруй 3 дахин их болжээ. Яагаад нийт дамжиж буй цахим шуудан буюу и-мэйлээс даруй 2 дахин их мессежийг хүн төрөлхтөн бие биедээ дамжуулах болов? Үүний учир шалтгаануудыг “Хөдөлгөөнт холбоо” сэдвийн хүрээнд хөндөхийг, танин мэдэхийг хичээлээ.

Энэхүү номонд гар утас, үүрэн сүлжээ, мессеж, мобайл интернэт зэрэг “хөдөлгөөнт холбоо”-ны талаар цэгцтэй ойлголт өгөхийг зорилоо. Номын онцлогуудыг товчхон дурдвал:

1. Нэг талаар номонд байгаа зүйлс нь “цоо шинэ” зүйлс биш юм. Учир нь энд байгаа бүх тоо баримт, мэдээ мэдээллийг судлаачид, судалгааны байгууллагууд, экспертүүд өөрийн вэб болон блогтоо байрлуулсан байдаг. Ер нь гар утасны борлуулалтын хэмжээг л гэхэд маш олон эх сурвалжууд зөрүүтэй байдлаар мэдээлдэг бөгөөд энэ нь тэдгээрийн өрсөлдөөний нэг хэрэгсэл юм. Иймд хамгийн бодитой бөгөөд зөв эх сурвалжийг хаанаас олж болох тал дээр бага ч атугай чиглэл өгөх болно.

2. Нөгөөтэйгүүр номонд байгаа зүйлс нь “цоо шинэ”. Ямар агуулгаар “цоо шинэ” вэ гэхээр хөдөлгөөнт холбооны зах зээл, технологи, стандарт гэх мэт бүхий л хүрээг нэг цогц байдлаар системчлэн “монгол хэлээр” хүргэхийг зорьсон. Нийтдээ 11 ном зохиол, 36 вэбсайт, блог зэрэг онлайн материалуудыг үндсэн эх сурвалжаа болгон ашиглалаа.

3. Номонд байгаа зүйлс нь “хялбаршуулсан”, “танин мэдэхүйн” зориулалттай. Зарим нэр томьёог орчуулахад хүндрэлтэй, заримыг нь огт орчуулалгүйгээр шууд хэрэглэсэн хэдий ч мэргэжлийн бус хүмүүс, оюутнууд унших бүрэн боломжтой.

4. Номонд байгаа зарим зүйлс хэт товчхон бичигдсэн. Энэ нь уг номонд дурдагдсан эх сурвалжууд дэлгэрүүлэн судлах боломжийг олгоно гэж үзсэнтэй холбоотой. Та бидний амьдралд телевиз, гар утас, интернэт хэрхэн нөлөөлж байгааг өдөр тутмын амьдралын хэв маягаас харж, мэдэрч байгаа хэдий ч энэхүү асар том зах зээл ямар хэмжээнд эргэлдэж байгаа, хаанаа хөгжил нь их, хаана нь болохгүй байгаа, хаашаа явж байгаа талаар тодорхой ойлголт өгөхийг зорьсон болно. Ном маань цөөн ч атугай оюутнууд, судлаачид, технологи сонирхдог залуучуудын мэдлэгт нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.