Зохиолч: | Я. Мөнхжаргал |
ISBN: | |
Хэвлэсэн он: | 0 |
Хуудасны тоо: | 188 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | мм |
Зохиолч: | Я. Мөнхжаргал |
ISBN: | |
Хэвлэсэн он: | 0 |
Хуудасны тоо: | 188 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | мм |
“ГАЗРЫН НҮД”-ЭЭ НЭЭЦГЭЭЕ!
МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Ядамдоржийн Мөнхжаргалын “Газрын нүд” өгүүллэгийн ном хэвлэгдсэн даруйдаа уншигчдын ширээний ном болон сэтгэлийг нь нялхраан, дотогшоо өнгийх хэрнээ гадагшаа саравчлах сэтгэлийн өнгүүдээрээ илтэд ялгарч байна. “Газрын нүд”-энд 30-аад шилмэл өгүүллэг багтжээ.
Номыг нээхэд хөх түрүүний довтолгоо, солжир харын “хүсэл” ба Урангоогийн “уран” эмзэглэл бүхий “Тэвчээр” өгүүллэг нь “хүн”-ийг бүтээж буй эргэлтээрээ сонин. Энэ мэт “Торгонд боодолтой бороо”, “Уулын хус”, “Ойн чөлөөн дэх дэнлүү шиг хөх майхан” нь дотор сэтгэлийн эрэлхийлэл, сэтгэлзүйн чичирхийллүүд, хүн байгалийн хөлгүй хамаарлыг зүрхэнд зурж байна. “Цэцэг гандаагүй”, “Пансан алчуур”, аавдаа зориулсан “Газрын нүд” зэрэг уянгын атлаа дотоод бясалгал адил өгүүллэгүүд нь Монгол ахуй, монгол зураглалаар цувран үргэлжилж уншигчийн оюун тархийг ажиллуулан, сэтгэл зүрхэнд нэвчиж буй нь уран зохиолын чадварлаг өрөлтүүд юм. Зохиолч Я.Мөнхжаргалын энэ ном нь басхүү баримтат уран зохиолын бадаг цүлэгийг сануулах хэрнээ амьдралыг гэрэл сүүдэртэйгээр зурсан, нийгмийг шинжилсэн “Борооноор үзэгдсэн охин”, “Хүргэн”, “Гурван тэнэгийн аялал” өгүүллэгүүдээрээ “Атга ертөнц” болон дэлгэрч буй нь гайхалтай биш гэж үү.