Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Т.Нямдэндэв
ISBN: 978-99973-0-934-1
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 108
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x143x7 мм
Жин: 125.0 гр

Тэмүүжин хүү

Онлайн дэлгүүрийн үнэ

14,550 ₮

-3%
Хэмнэлт: 450 ₮
Үндсэн үнэ

15,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Т.Нямдэндэв
ISBN: 978-99973-0-934-1
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 108
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x143x7 мм
Жин: 125.0 гр

Номын тухай

1162 он хар морин жилийн хахир хатуу өвөл дуусаж хаврын урь унаж Монгол нутгийн зүүн гарын байгаль дэлхий өмсгөл зүүлтээ асааж зулзган хөхөө донгодсон зуны эхэн сарын тэргэл өдрийн үүрээр бие тулгар Өэлүн хатан нярайлж нэгэн хүү төрүүлснийг Хуагчин эмэг өлгийдөн авсан ажгуу. Хүү төрсөн тухай баярт мэдээг Есүхэй баатарт дуулгахаар Чирхай өвгөний хүү Мэнлиг хурдан морийг шилэн унаж хуй салхи мэт довтолгон одов.
Есүхэй баатар дорно талын өргөс болон ургасан өст татар иргэнийг дайлж, дайснаа дийлж дархан цолоо мандуулаад байх цагаар Их цэргийн хүрээнд нэгэн элч довтолгон ирсэн нь Мэнлиг байв. Мэнлиг Есүхэй баатрын чачирт бараалхан орж өвдөг сөгдөн байж цовоо цалгиун дуугаар "Өэлүн хатан эх намайг зарав. Таны хатнаас хүү төрсөн, эсэн мэнд байгаа" гэв. Есүхэй баатар хүүгийн үгийг сонсоод ах Нэгүн тайшид хандан "Нуган үртэй боллоо, ах минь. Их цэргийг нутгийн зүг хөдөлгөе" гэв.