Зохиолч: | Л.Сарантуяа |
Хэвлэлийн газар: | Мир ном хэвлэлийн газар |
ISBN: | 9789997854391 |
Хэвлэсэн он: | 2017 |
Хуудасны тоо: | 316 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 205x140x25 мм |
Жин: | 435.0 гр |
Зохиолч: | Л.Сарантуяа |
Хэвлэлийн газар: | Мир ном хэвлэлийн газар |
ISBN: | 9789997854391 |
Хэвлэсэн он: | 2017 |
Хуудасны тоо: | 316 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 205x140x25 мм |
Жин: | 435.0 гр |
Элбэг нигүүлсэнгүй их хааны орд өргөө Орхон голын нэгэн үзэсгэлэнт хөндийн Мөнхбулаг хэмээх газарт цогцлон босжээ. Хааны ордон нанхиад газрын уран гартнуудын хүчээр боссом тул ордныхон тухтай сайхан өвөлжиж байв. Их хааны их хатан Хобэгунтай хэмээгч Солонгосын хатнаас төрсөн Самар гүнж эдүгээ арван есен настай гунхалзсан roo бие, өнгөлөг цагаан царайтай жавхаалаг нэгэн байх агаад их ордны зуун жигүүрийг эзлэн эртний их хаадын тухай сурвалж номлолыг судлан суудаг аж. Шороон туулай жилийн өвөл Монгол нутгийг ерөнхийд нь туйлдуулж ард иргэдийн амьдрал дорой буурай, энд тэндгүй бослого үймээн дэгдэн таагүй үйл явдал зонхилох нь гүнжийн сэтгэлийг зовоож байв. Хаан эцгийн ордонд гүнжийг ороход их хаантан алтан сэнтийд тухлан алтан гүцтэй сархад хаш аяганд хийлгэн таатай нь аргагүй шимж суув...