
ISBN: | 9789997395429 |
Хэвлэсэн он: | 2015 |
Хуудасны тоо: | 72 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 140x205x4 мм |
Жин: | 85.0 гр |
ISBN: | 9789997395429 |
Хэвлэсэн он: | 2015 |
Хуудасны тоо: | 72 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 140x205x4 мм |
Жин: | 85.0 гр |
Тэрбум давсан Энэтхэгчүүд 15 хэлээр, Лаосын 4 сая гаруйхан хүн 45 хэлээр ярьж, бичиж болоод байхад бид яагаад хос бичигтэй байж чадахгүй билээ. Монгол бичиг нь зохиомол дүрэм цөөнтэй учир сурахад хялбар байдаг. Эртний бичиг учраас эдүгээ бичлэг, дуудлагын нэлээд зөрүүтэй болсон нь "төрөлх бичгээ төвөгшөөхөд" хүргэдэг бололтой. Үнэхээр тийм үү, гэтэл үгүй мэт. Англи хэлрүү хошуурагчид "daughter" гэж бичээд [dɔ:t∂] гэж уншихаасаа төвөгшөөхгүй мөртлөө "шибуга" гэж бичээд [шувуу] гэж уншихаас төвөгшөөх нь "хачирхалтай" санагдах юм. Ямар ч улс, үндэстний хэл, соёлыг тийм, ийм гэж шүүмжлэх нь таагүй зүйл. Харин сайн сурч, сайтар ашиглах нь чухал.
Хүүхдүүд ээ! Монгол оршихуйн нэгэн баталгаа нь монгол бичиг маань юм шүү. Тиймээс эх хэлээ эрхмэмлэн сурч, эрдэмтэн мэргэд болоорой.