
Зохиолч: | Б.Буядаа |
ISBN: | 9789996212543 |
Хэвлэсэн он: | 2012 |
Хуудасны тоо: | 186 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 140x200 мм |
Жин: | 210.0 гр |
Зохиолч: | Б.Буядаа |
ISBN: | 9789996212543 |
Хэвлэсэн он: | 2012 |
Хуудасны тоо: | 186 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 140x200 мм |
Жин: | 210.0 гр |
Манай оронд 1960 оноос олон улсын тавцанд хөгжсөн чөлөөт бөх 1967 оноос, самбо, 1970 оноос жудо, 1971 оноос сонгомол барилдааны төрлүүд монгол бөхийн барилдааны баялаг уламжлал дээр тулгуурлан амжилттай хөгжиж эхэлсэн юм.
Олон зууны туршид жудо бехийн барилдаанаар тулалдан барилдахдаа хөлөөр хавсарч, өшиглөн тэмцэлдэж байсан бол Ж. Кано барилдах урлаг - спорт болгон хөгжүүлжээ. Түүгээр нь л бид барилдаж байгаа юм.
1950-1960-аад оны үед жудо бөхийн барилдаанд иппон, вазари гэсэн хоёрхон үнэлгээ өгдөг байжээ. Дараа нь барилдааны дүрмийг боловсронгуй болгон өөрчилж дэвжээнээс нэг л хөл гармащ зогсоодог, торгодог байсан бол одоо дүрэм, нэг талаас ихээхэн зөөлөрч онооны үнэлгээ, жингийн ангилал хэд хэдэн удаа өөрчлөлт орсон ба татамийн гадна гарсан байхад ч харилцан бие биендээ мэх хийж барилдаж оноо, ялалт авч болох дүрэмтэй боллоо. Мөн мэх (техник) барыд ч ихээхэн өөрчлөгдлөе. Жудо барилдаанаар ерселдөн тэмцэлдэхэд тори, уке хоёр барилдааны санаачилгыг авах буюу барилдааныг залж удирдахыг эрмэлзэнэ.
Барилдаан гэдэг нь хоёр өрсөлдөгч өрөх, барьц авах, мэх хийх, давах, оноо авах ялах үйлдлүүдийг хийж гүйцэтгэхийг хэлнэ. Эдгээр үйлдлийг Монгол бөхийн барилдааны уламжлалт онцлог, бүтэц, ёс зүй дээр тулгуурлан өмсгөлтэй барилдааны барьц, барилдах явц төсөетэй учир тус бүрийг тайлбарлавал:
Өрөх: Бехчүүд нь довтлох, хамгаалахад тохиромжтой хөдөлгөөн хийхэд хялбар, тогтвортой зөв өрж сурах нь онцгой ач холбогдолтой. Зөв өрөхөд бие, хөлийн байршилт гол үүрэг гүйцэтгэнэ. Бөх барилдахад зүүн, баруун аль ч талаараа ташаалдан өрж болдог. Баруун, зүүн аль ч өрөлтөнд ташаагаа баруун эсвэл зүүн урагш...