Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Дарма Батбаяр
ISBN: 97899958006
Хэвлэсэн он: 2006
Хуудасны тоо: 190
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x10 мм
Жин: 230.0 гр

Цахилж яваа гөрөөс

Онлайн дэлгүүрийн үнэ

14,550 ₮

-3%
Хэмнэлт: 450 ₮
Үндсэн үнэ

15,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Дарма Батбаяр
ISBN: 97899958006
Хэвлэсэн он: 2006
Хуудасны тоо: 190
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x10 мм
Жин: 230.0 гр

Номын тухай

Ээжээ баруунтайгаас нэг морьтой хүн айсуй гэсэн үг туүнийг тэр зүг харахаас өмнө хамаг биеий нь зарсхийгээд өргөж байсан чулуугаа Дэжид золтой л алдчихсангүй.

Дээрээс нь гэнэт хүчтэй тавьсан чулуунд шахагдсан аарцны шар ус уутаа нэвчин гутал руу нь годхийв. Тэр хөлөө зайлуулсан ч үгүй, аарцан дээрх чулууныхаа хазгайг тэгшилж байлаа. Хэлтгий бол жигд шахагдахгүй, зүсэхэд бутарч ойчоод байх болно гэж бодсондоо ийнхүү тэгшилж байгаа бус ерөөс энэ ажлыг хар нялхаасаа гуч хүртлээ хийж дадсан дадлаараа л хийх бөгөөд ухаан санаанд нь "мөн" гэдгээс өөр юу ч үл бодогдон өөрийн эрхгүй тэр зүг харвал үнэхээр мөн байсанд сэтгэл нь харанхуйлан хоолой дээр нь ямар нэгэн юм тээглэн шүлс ч залгиж болохгүй болчих шиг болов. Эхийгээ айсуй яваа морьтны зүг харахыг хүлээн зогсож байсан хүү нь:

-Аав мөн үү, ээжээ? гэж асуугаад дахин тэр морьтны зүг хэсэг харж зогссоноо эхийнхээ хариу хэлэхийг ч хүлээлгүй,

-Мөн байна, мөн байна гэж хашгиран гэртээ гүйн орлоо. Урьд нь хүүгээ ингээд ороход нь "Хөөе чи галдаа аргал хийгээрэй" гэх юм уу эсвэл "Яах нь вэ, чи" гэж хойноос нь хашгирдаг байлаа. Энэ нь шинэ махтай үед хоол хийхдээ "Өнөө шөнө аав нь ирж магадгүй, ирээд идэг" гээд чанасан дал, хэдэн хавирга, цорой ч юм уу ямар нэгэн бүхэл махны тухай үг бөгөөд хүү эцэгтээ мөнөөхийг өгөх гэж ямагт яарч шон дээр буухад өөдөөс нь бариад гүйх нь халаг болдог, эх ч "Байз гэм чи яасан тавтиргүй монди вэ" хэмээн загнах өхөөрдөх хослон хоцордог байв. Энэ удаа ч гэсэн хүү мөн л эцэгтээ тавьсан юм руу явж байгаа нь тэр аж. Дэжид хүүгээ гэрт орохыг мэдээгүй юм уу, тэрийг анзаарах сэхээ байхгүй ч байгаа юм уу юу ч хэлсэнгүй. Эргэн тойрондоо болж байгааг мэдрэх завгүй юм шиг нэг ажлаас нөгөөд шилжин хажуугаас харах хүнд бол ажилдаа түүртэн эр нөхрөө ирж байгааг мэдэх янзгүй байх шив дээ гэхээр байх авч Дамбын хэрхэн ирж яваа, хотынхоо хаагуур тойрч хэдэн хормын дараа шон дээр буухыг нэгд нэггүй мэдэрч ойртох тусам нүүр учрахаасаа эмээх мэт аар саархнаар оролдон энд тэнд унасан ойчсоныг өөд татах аядана. Дамбыг эрэл сурал, аймаг сум орохоор хэд гурав хоногоор эзгүй яваад ирэх бараагий нь харангуут царай зүс нь гэрэлтэн нүүррүүгээ унжсан үсээ хойш илж үргэлж толгой дээр явах, нар салхинд онгож хээ нь ч мэдэгдэхээ больсон алчуураа засч, яаран сандран гэртээ орж юм хумаа цэгцэлдэг байснаа чухам хэдийнээс больчихсоныг өөрөө ч үл мэднэ.

Дамба гэрийнхээ зүүн урдах дэрсэн доторхи тугал, цаахнах худаг сахисан хоёр адуу сэлт рүү хараа тусган явснаа тогоо барин гэртээ орж яваа Дэжидийг хармагцаа дотор нь палхийн "юу гэх бол" гэсэн бодол дахин орж ирэв.....