Зохиолч: | Лев Николаевич Гумилёв |
Орчуулагч: | Ч. Алтангэрэл |
ISBN: | 9789992952443 |
Хэвлэсэн он: | 2012 |
Хуудасны тоо: | 545 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 210x290 мм |
Жин: | 850.0 гр |
Зохиолч: | Лев Николаевич Гумилёв |
Орчуулагч: | Ч. Алтангэрэл |
ISBN: | 9789992952443 |
Хэвлэсэн он: | 2012 |
Хуудасны тоо: | 545 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 210x290 мм |
Жин: | 850.0 гр |
Орчуулагчийн үг
"Өнгөрсөн бүхэн удмынхны нь зүрх сэтгэлд оршин сэргээгдэж байдаг юм" Л.Гумилев.
Энэхүү алдарт бүтээлийг Монгол Улсынхаа ард иргэдийг гэгээрүүлэн боловсруулж, хүмүүнжүүлэх агуу их үйлсэд бүхий л хүч бололцоо, эрдэм оюунаа дайчлан, нэгэн насныхаа ухамсарт амьдралаа зориулсаар ирсэн "анхан шатны багш" нарыг бэлтгэсээр байгаа "Архангай аймаг дахь Багшийн сургууль"-ийнхаа түүхт 60 жилийн ойдтөгсөгчийнх нь хувьд зориулан, зориглон орчуулав. Энэ номыгтунгаан шүүхболон туурвихад мөн сургуулийн 1973 оны төгсөгч, Монгол Улсын зөвлөх багш Хөхийн Батхүү өөрийн хүч хөдөлмөрийг харамгүй зориулсан хамтын бүтээл билээ.
Дэлхийн нэрт эрдэмтэн Л.Н.Гумилевын энэхүү бүтээл нь "Дэлхийн түүх"-ийг өөрчилж жинхэнэ үнэнээр нь гаргаж ирснээрээ үнэлж баршгүй ач холбогдолтой юм. Дэлхийд Монголын түүхийг санаатайгаар, зориуд ихэд бурангуй суртчилж байсныг няцааснаараа (8 - 19-р зууны үеийн нийтлэлчид, сэтгэгчид өөрсдөө судалж мэдэж чадаагүй зүйлээ дэгсдүүлэн дэвэргэжээ.
...Ер нь "Хүн нар болон Монголууд - балиар бохир зэрлэгүүд", харин грекүүд тэдэнтэй нөхөрлех юм бол, дорнын загалмайтнууд "бурхан ч өөрөө бөөлжмөөр тийм тэрс шашинтнууд болно" гэсэн үнэмшил итгэл оршиж байв...
... .Хэрэв өнгөрсөн зуунд түүхчид Чингисийн Монгол улс болон түүний удмынхан тэдний ертөнцийг эзлэх гэсний хар гайн үрээр, Монголын эзлэн түрэмгийлэл "царцааны нүүдэл мэт", олон тооны бөөгнөрсөн сүрэглэлтээр урагш хөдлөн түрж, өөрийн замд таарсан соёл, гэгээрлийн бүх зүйлс болон яагаад ч юм, хүчин мөхөсдсөн суурьшмал улс орнуудыг устгасан гэдэгт огт эргэлздэггүй байсан бол, бидний үед хэвшин тогтсон үзэл баримтлалын эсрэг чиглэгдсэн, Монголын болон тэдний хөршүүдийнх нь талаарх мэдлэг хуримтлагдлаа. Л.Г.)
Монгол хүмүүн бидний хувьд түүнд үеийн үед талархан хөшөөг нь алтаар босгож, мөнхжүүлүүштэй санагдана.Монголуудын өгөөмөр цайлган сэтгэл, нийтэч, үнэнч шударга, хэлсэндээ хүрдэг, бусдыг хүлээн зөвшөөрч чаддаг зан болоод Оросыг Барууныхны түрэмгийллээс халхлан хамгаалж, тархай бутархай эв нэгдэлгүй жижигхэн вант улсуудаас их гүрэн болгосон түүхэн их гавьяа, Монгол (Татаар) хүмүүс Орос орны тусын тулд хичнээн их зүйл хийснийг ч харуулсан байна.
Татаарууд Оросыг Литваас, "хоньчин сааж, ноосыг нь хяргахын тулд, сүргээ чононоос хамгаалахтай яг адилхан" хамгаалж байв. Татаарууд өөрийгөе авраад ч зоссонгүй, Оросыгдээрхдурдсанхувьтавилангаасхалхланхамгаалжээ. Энэтухай бодоход ч, аймшигтай санагдана.
Ордтой холбоотон болсноор папын Европын дорно зүгийн өнгөлзлегө халдлага замхарсан билээ.
Монголын түүхчдийн үнэн нүүр царайг ч илэн далангүй шүүмжлэн: "Монголын түүхчид түүхээ зөвхөн угсаа гарвал талаас нь сонирхсон болохоос, улс төрийн үйл явдал, нийгмийн нөхцөл байдал, соёлын ахиц дэвшил анхаарлынх нь гадна үлджээ" гэжээ. Мөн манай түүхэнд огт дурдагдалгүй хаягдсан "Хөх-Орд", "Цагаан-Орд" улсуудын талаар "нээж" өгчээ.
Мөн бидний өөрсдийнхөө өвөг, дээдэс хэмээн батлаад байгаа Хүн нарын талаар европынхны үзсээр ирсэн үзэл баримтлалыг ч: "Харин "Хүн нарыг эрт дээр үед ч, одоо ч европынхноос дор, чадал мөхөс, үнэ цэнэгүй угсаатан" гэж үзэх шалтаг гаргаж