Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Б.Энхбаяр
ISBN: 978-99192-3-570-3
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 353
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x150x30 мм
Жин: 455.0 гр

Ухаалаг сэтгэл хөдлөл

Зохиолч: Б.Энхбаяр ISBN: 978-99192-3-570-3
Онлайн дэлгүүрийн үнэ

29,100 ₮

-3%
Хэмнэлт: 900 ₮
Үндсэн үнэ

30,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Б.Энхбаяр
ISBN: 978-99192-3-570-3
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 353
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x150x30 мм
Жин: 455.0 гр

Номын тухай

Нийгэм, цаг үе нь хөгжиж, өөрчлөгдөхийн хэрээр бие хүнээс олон янзын шинэ ур чадваруудыг шаардаж байдаг. Ялангуяа өнөө цагт бие хүн өөрөө өөрийгөө таньж мэдэх, удирдан жолоодох, бусадтай харилцан ойлголцох, бие биенээ мэдэрч, аз жаргалтай, эрүүл харилцах чадвар маш чухлаар тавигдаж байна. Сүүлийн 20-оод жил сэтгэл судлалын шинжлэх ухаанд төдийгүй дэлхий нийт, хүн төрөлхтний анхаарлыг татаж буй сэтгэл хөдлөлийн оюун ухаан (EQ) буюу сэтгэл хөдлөлөө таньж мэдэх, удирдан зохицуулах чадвар нь өнөө цагийн хамгийн чухал ур чадваруудын нэг болоод байна. Энэ чадвар нь хүний амьдрал ахуйгаа хөтлөн явуулах, ажил мэргэжилдээ амжилттай өсөн дэвжихэд чухал түлхэц болдог сэтгэцийн үзэгдэл юм. Мөн сэтгэл хөдлөлийн чадварыг дэлхийн томоохон сэтгүүл, судалгааны байгууллагууд бие хүнд тавигдах хамгийн чухал 10 ур чадварын жагсаалтад оруулсан байна. Тэгвэл “Ухаалаг сэтгэл хөдлөл” ном нь уг чадварын тухай нэлээд дэлгэрэнгүй бөгөөд сонирхолтой хэлбэрээр өгүүлжээ. Уг номын онцлог нь сэтгэл судлалын шинжлэх ухааны суурьтай, нийгэм, олон нийтэд зориулж хялбаршуулсан хэллэгээр жишээ, баримттай бичигдсэн бөгөөд орчин үеийн хүмүүсийн эзэмшиж, амьдрал ахуйдаа ашиглах нэн шаардлагатай, шинэ тутам яригдаж буй ур чадвар болох сэтгэл хөдлөлийн оюун ухааны (EQ) талаар өгүүлсэнд оршино. Мөн сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэж чухам юу болох тухай, хүн өөрийгөө болон бусдыг таньж мэдэх, удирдан чиглүүлэх бүрэлдэхүүн чадварууд, сэтгэл хөдлөлийн хэв шинж шинж бүхий хүмүүсийн онцлог, тэдэнтэй хэрхэн харилцах, EQ г хөгжүүлэх зөвлөгөө зэргийг эл номоос уншаарай. Хөл хорионы үед өөр рүү гээ өнгийх, өөрийгөө таньж мэдэх, бусдыг ойлгож танихад чухал нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.