Зохиолч: | С. Цэгмид |
ISBN: | 9789997815392 |
Хэвлэсэн он: | 2017 |
Хуудасны тоо: | 130 |
Номын хавтас: | |
Номын хэмжээ: | 205x140x5 мм |
Жин: | 175.0 гр |
Зохиолч: | С. Цэгмид |
ISBN: | 9789997815392 |
Хэвлэсэн он: | 2017 |
Хуудасны тоо: | 130 |
Номын хавтас: | |
Номын хэмжээ: | 205x140x5 мм |
Жин: | 175.0 гр |
"Нэгэн бодьгалын намтар түүхээс улс үндэстний шастир түүх бүтэж бүрэлдэнэ" хэмээн мэргэдийн үгэнд буй. Айл гэр бүл цаашилбал улс орны амьдралыг өдөр хоног тутам нэмэгдэн зузаарах намтар түүхийн их хөлгөн судар гэж би төсөөлж явдаг нэгэн. Ард зоны дунд ам дамжин яригддаг хууч яриа, эх сурвалж бичиг зохиолоос бид өвөг дээдэс, улс гүрнийхээ түүхийг мэдэж, дараа үеийнхэндээ мэдээлж өвлүүлдэг нь хүн төрөлхтний жам ёс билээ. Гэвч бусад улс, ард түмнийг больёо гэхэд улс эх оронд маань хаана, хэзээ, ямар сонин содон үйл явдал болов, бүх нийтэд үлгэр дуурайлалтай үйлстнүүд тодорч байна, сэрж мэдэрвэл зохилтой шинэ бүтээл туурвил, нээлт туршлага юу гарав гэдгийг тэр бүр опж сонсч, мэдэж чадахгүй л явна.