Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: С.Бадамхатан , Гэлэнжамцын Цэрэнханд , Г.Батнасан , Ц.Аюуш , Т.Дисан , Д.Тангад , Д.Нансалмаа , Бандийн Отгонбаатар
Хэвлэлийн газар: ШУА- Түүхийн хүрээлэн, Монсудар хэвлэлийн газар
ISBN: 9789996207853
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 526
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 225x115x22 мм
Жин: 650.0 гр

Монгол улсын угсаатны зүй, I : Халхын угсаатны зүй, XIX-XX зууны зааг үе

Онлайн дэлгүүрийн үнэ

19,303 ₮

-3%
Хэмнэлт: 597 ₮
Үндсэн үнэ

19,900 ₮

Хавтас: Зөөлөн
Монгол улсын угсаатны зүй (3)
Хүргэлтийн нөхцөл Ажлын хоёр хоногт хүргэгдэх болохыг анхаарна уу.
Улаанбаатар хотод 19,000₮-с дээш захиалга үнэгүй.
Номын тухай

  • Монгол улсын ШУА-ын Түүхийн хүрээлэнгээс дахин хэвлүүлсэн “Монгол улсын угсаатны зүй” цуврал бүтээлд монгол угсаатан бүрэлдсэн ба монгол улсад амьдарч буй 10 гаруй угсаатны бүлэг буюу ястны гарал үүсэл, нутагшил, аж ахуй зэргээс улбаатай нутгийн онцлогт зохицон төлөвшсөн биет болон биет бус соёлын талаар бичжээ. Энэхүү гурван боть бол монголчуудын угсаа соёлыг нэгтгэн дүгнэсэн анхны судалгаа бөгөөд олон мянган жилийн түүхэн уламжлалтай, дахин давтагдашгүй өвөрмөц соёл ахуй ялангуяа байгаль орчинтойгоо зохицон амьдрах эерэг харилцаанаас үүдэлтэй монголчуудын сэтгэлгээ, итгэл бишрэл, ёс заншил, мэдлэг ухаан болон байгаль эхээ дээдлэх зэргээрээ бусад ард түмний соёлоос ялгагдаж, үүгээрээ хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр нь тодорхойлогддог болохыг өгүүлжээ. Монгол нүүдэлчдийн аж байдал, ахуй амьдралдаа мөрдлөг болгож ирсэн хэв заншил, өв уламжлалын тухайд түлхүү анхаарч, холбогдох эх хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах чиглэлийг баримталснаа тэмдэглэхийн зэрэгцээгээр монголчууд төдийгүй гадаадын судлаачдад монгол угсаатны соёлын үнэ цэнийг ойлгуулж , Монгол улсыг сурталчилан таниулахад чухал хэрэгсэл мөн гэж үзэж байна. Ялангуяа залуу үед эх орноороо, өвөг дээдсээрээ, өв соёлоороо бахархах үзэл бодлыг төлөвшүүлэх болон өөрийн өвөрмөц ёс заншлаа олж мэдэхэд энэ бүтээл зохих нөлөө үзүүлэх болно. ботид ( Халхын угсаатны зүй, XIX-XX зууны зааг үе) халхуудын угсаа гарвал түүх, тухайн түүхэн цаг үеийн халхуудын угсаатны байдал, аж ахуй, эдийн болон оюуны соёлын талаар дэлгэрэнгүй тайлбар, фото болон гар зургийн баялаг сан хөмрөг багтжээ. Энэ ботиос халх түмний бүрдэл, газар нутаг, мал аж ахуйгаа хэрхэн эрхэлдэг хийгээд газар тариалан, ан агнуур, хувцас, хоол унд гээд бүх л талын мэдлэг мэдээллийг авахаас гадна халхуудын бусад ястнуудаас ялгарах онцлог, нийтлэг талуудыг мэдэж авах боломжтой.
  •