Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Н.Зоригтбаатар
ISBN: 978999299987х
Хэвлэсэн он: 2010
Хуудасны тоо: 124
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм

Эгнэшгүй хүчит Намхай аварга

Онлайн дэлгүүрийн үнэ

4,850 ₮

-3%
Хэмнэлт: 150 ₮
Үндсэн үнэ

5,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Н.Зоригтбаатар
ISBN: 978999299987х
Хэвлэсэн он: 2010
Хуудасны тоо: 124
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм

Номын тухай

Монгол улс төрийн албан ёсны наадам хийгээд 370 жил болж байна. Өөрөөр хэлбэл 1640 онд анхдугаар Богд Өндөр Гэгээн танаа Бат-Оршил өргөх наадам бэлэглэж, морь уралдуулан, бөх барилдуулж сур харвуулсан байна. Энэ цагаас эхлэн төрт ёсны баяр наадам тасралтгүй 370 жил үргэлжилж байна гэсэн үг. Төрийн албан ёсны наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөлсөн бөхчүүдэд аварга, арслан, заан начин зэрэг цолыг олгож ирсэн гэдгийг хүн бүр мэднэ.

Төрийн албан ёсны цол олгодог наадамд 19  удаа түрүүлж 7 удаа үзүүрлэсэн хүчтэн Ш. Намхай аваргын тогтоосон амжилт нь монгол бөхийн барилдааны хамгийн дээд амжилт юм. Мөн 10 удаа завсаргүй түрүүлсэн нь ч өвөрмөц дээд амжилт. Тэрчлэн төрийн наадамд тэргүүн байр булаалдахын төлөө (түрүүлэхийн төлөөх өрсөлдөөнд) 26 удаа шалгарч үлдсэн нь ч мөн л хамгийн дээд амжилт юм. Тогтоосон  дээд амжилтаараа ч барагдашгүй их хүч  тэнхээгээрээ ч Ш.Намхай аварга нь “Эгнэшгүй хүчтэн” байв. Ш.Намхай аварга монгол бөхийн дөрвөн чухал шинжийг  биедээ агуулсан агуу хүчтэн байжээ. Ш. Намхай аварга  бөхийн гурван үетэй эн тэнцүү өрсөлдсөн ганц хүчтэн юм.  Их аварга Ш. Намхай 1870-1911 оны хооронд амьдарч байв. Энэ онд түүний мэндэлсний 140 жилийн ой болж байна.