Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Төмөрбаатарын Нямдэндэв
ISBN: 978-99978-1-096-0
Хэвлэсэн он: 2017
Хуудасны тоо: 199
Номын хавтас:
Номын хэмжээ: 210x145x15 мм
Жин: 245.0 гр

Лигдэн хутагт буюу газрын нулмис

Онлайн дэлгүүрийн үнэ

11,640 ₮

-3%
Хэмнэлт: 360 ₮
Үндсэн үнэ

12,000 ₮

Хавтас:
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Төмөрбаатарын Нямдэндэв
ISBN: 978-99978-1-096-0
Хэвлэсэн он: 2017
Хуудасны тоо: 199
Номын хавтас:
Номын хэмжээ: 210x145x15 мм
Жин: 245.0 гр

Номын тухай

Шөнө дундын үед, шүлэг нойрын захад Чихэн чинээ хүүг ирэхэд хааны хот айлынхан чимээ аниргүй, ид нойрондоо автан дугжирч байжээ. Чихэн чинээ хүү хааны хотонд орж нэгэн хзэлтэй хонь гаргаж махыг нь их, бага хоёр хувааж Асар Басар хоёр нохойд нь хаяж өгөөд гадаа унтаж байгаа харуулыг нь apar унуулж савар бариулж орхиод өргөөнд нь ороход хоймор суусан ламын толгой дээрхи хадгийг авч сэмж тавиад, гарт нь өлөн гэдэс атуулан суулгаад үүдэнд нь хонины нэхийг дэлгэж хоёр нүцгэн бөөрийг нь дээр нь тавив гэнэ. Баруун талаар унтсан хоёр хатны олгойных нь шингэн шарыг цутгаж, зүүн талаар унтсан хатны өвөрт хээлийг нь аваачиж хийв гэнэ. Тэгээд цөсийг нь хааны аманд хийхэд хаан ам нь гашуун оргиход зэндмэнэ эрдэнээ нулимаж орхиж гэнэ. Чихэн чинээ хүү хааны зэндмэнэ эрдэнийг аваад яваад өгч гэнэ. Удсан ч үгуй бага мах оногдсон нохой хувиа идчихээд нөгөө их махтай нохойн махнаас идэх гээд хэрэлдэж ноцолдоход хүмүүс сэрцгээж гэнэ" гэхэд Лигдэн хүү "За одоо л хэрэг үүсэж холион бантан болох нь дээ" гэхэд Сүүтэй охин алаг нүдээ жийхалзуулан "Чи цааш нь яриад өгчих..." гэхэд Лигдэн "Үлгэр эхэлсэн бол ярьсан эзэн нь дуусгадаг юм" гэж цэцэрхэв.