Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Орчуулагч: Д. Байгалмаа
ISBN: 9789997389794
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 498
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 245x175x20 мм
Жин: 795.0 гр

Солонгос ардын шилмэл зуун үлгэр

Зохиолч: ISBN: 9789997389794
Онлайн дэлгүүрийн үнэ

25,220 ₮

-3%
Хэмнэлт: 780 ₮
Үндсэн үнэ

26,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Орчуулагч: Д. Байгалмаа
ISBN: 9789997389794
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 498
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 245x175x20 мм
Жин: 795.0 гр

Номын тухай

 

  Үлгэрийг ганц удаа уншиж, сонсоход хангалттай боловч болж өгвөл олон удаа амтыг нь шимтэн хүртэхэд ч бас муугүй байх болно. Үлгэрийн амтыг илүү гүн мэдрэхийг зорьдог уншигчиддаа зориулж номын төгсгөлд үлгэрийн тухай ойлголтод тань нэмэр болох үүднээс бяцхан өгүүлэл оруулсаи билээ. Түүнийг үлгэрийн дотор нуугдмал орших амтыг хамтдаа мэдрэхийг хүссэндээ бичсэн боловч зохиогчийн үзэл бодол түлхүү шингэсэн болно. Аливаа үлгэрийн утга санааг чөлөөтэй, олон янзаар тайлбарлаж болох тул зохиогчийн үзэл бодолтой санаа.үл нийлэх тохиолдол ч гарах л байх.

Үлгэр гэдэг бидний соёлын нандин өв боловч зөвхөн төвөгтэй хуурцагийн бичлэг, тоосонд дарагдсан номон дотор гар хүрэлгүй хадгалагдан үлдэх ёстой зүйл бус, харин урсгал ус мэт төгсгөлгүй оргилон булаглаж, ундран гарч байж өөрийн үүргээ гүйцэтгэж байдаг зүйл юм. Хэдэн зуун жил, хэдэн мянган жилийн турш амнаас ам дамжин өвлөгдөж ирсэн үлгэрүүд маань магадгүй бидний үеэс цааш уламжлагдаж чадалгүй түгжигдчихвэл үнэхээр гуиигтай байхсан. Үлгэр цааш өвлегдөн дамжих нь үлгэр хайлагч хэдхэн хүний үүрэг байх ёсгүй. Энэ газар нутагт амьдарч буй та бид бүгдээрээ ам дамжуулан уламжлах эзэн нь болох ёстой. Ажил амьдралын эрхээр сонин сайхан үлгэрүүдийг олж уншиж, сонсож бид энэ газар нутгийн эзэн нь юм шүү гэдгээ баталгаажуулах зав чөлөөгүй өнөө цагт, үлгэрт хайртай, сонирхдог, эртний хүмүүсийн амьсгалыг мэдэрч, амьдралын эрх чөлөөг эрхэмлэж буй уншигчдад маань энэ ном өчүүхэн боловч нэмэр болно гэдэгт найдаж байна.