Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
ISBN:
Хэвлэсэн он: 2014
Хуудасны тоо: 254
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 245x160x18 мм
Жин: 760.0 гр

Атила хаан

Зохиолч: ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

29,100 ₮

-3%
Хэмнэлт: 900 ₮
Үндсэн үнэ

30,000 ₮

Хавтас: Зөөлөн, супер
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
ISBN:
Хэвлэсэн он: 2014
Хуудасны тоо: 254
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 245x160x18 мм
Жин: 760.0 гр

Номын тухай

2012 оны зун Гэрлийн өргөөнд нэгдээд удаагүй байсан би Аянгат удган болон өргөөний улаачдыг даган анх удаа Хар зүрхийн Хөх нуур руу нэгэн хээрийн бөөлөөнд явж билээ. Бид бага сага мод цуглуулан галын бөөлөө хийхийн өмнө Аянгат удган «За та нар дээдийн дээд ээжүүдээ буулгана шүү» гэсний дагуу бид дээд ээжүүдээ дуудан бөөлсөн юм. «Тал нутгийн дуу» гэдэг нэгэн сайхан дууны аянд нэлээн ядруу настайвтар хатан эжий надад уйлан хайлсаар бууж, ихэд ангасан бололтой бараг 3 литр рашаан нэхэн нэхсээр уухдаа Монголын минь түүхэнд мөнхрөн үлдсэн нэгэн сайхан хатны нэрийг чихэнд минь шивнэн, шивнэн цурхиран байж билээ. Тэр цагаас хойш би өндөр хатны улаач байж чадах эсэх сорилтод хэдэнтээ унаж, шалгуур юунд нь нэг бус бүдэрсэн ч дахин бүдрэхгүйн төлөө хичээж, зүтгэж явсаар нэг л мэдэхэд бүтэн хагас жилийг өнгөрүүлж, өвөг дээдсээ зүрх сэтгэлээсээ хайрлан хүндэлдэг, өөрийн хийх ёстой үйл, хүлээлгэсэн үүрэг, даалгасан даалгаврыг нэгэнт ухаарсан тэнгэрийн улаач хүмүүн болон төлөвшив.

Саяхны нэг өдөр Ус гал амралтаараа ирээд бид хоёр манай гэрт ойр зуурын юм яриад сууж байтал буурал маань даалгавраа сонс гэв. Бид өөрийн мэдэлгүй гар, гараасаа барилцаад өөд, өөдөөсөө харан суутал Номтын тэнгэрийн буурал аав минь морилж, бидэнд гурван их хаадын судар гаргах эрхийг хатан ээж чинь өглөө хэмээн айлдав. Номын дээдсийг мордмогц, Эллааг хаан Ус гал дээр буун айлдахдаа 150 гаригийн дотор Хүн эзэнт гүрний их хаадын судар буулгах үүрэг өглөө. Судраа буулгахын өмнө би энд тэндээс Хүн эзэнт гүрний тухай хэд гурван ном олж уншиж, интернетээс бага сага мэдээлэл хайж уншсанаар энэ их эзэнт гүрний тухай миний хомсхон мэдлэг жаахан тэлж, бид сарын дараа судар буулгах үйлэндээ орлоо.