Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Роберт Кийосаки
ISBN: 9789996224706
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 144
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 145.0 гр

ХХI зууны бизнес

Онлайн дэлгүүрийн үнэ

12,610 ₮

-3%
Хэмнэлт: 390 ₮
Үндсэн үнэ

13,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Роберт Кийосаки
ISBN: 9789996224706
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 144
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 145.0 гр

Номын тухай


Эдийн засаг салгалан чичирч таны ажлын байр үргэлжийн аюул дор орпшж байна... (Мэдээж танд ажлын байр одоогоор байгаа бол) Гэтэл би энэ тухай сүүлийн хэдэн жилийн турш сануулсан шүү дээ.

Миний дуу хоолойг сонсохын тулд олонхи хүмүүст даяаршсан санхуүгийн хямрал хэрэг болсон байх юм. Гэхдээ миний ном бол яагаад бүх юм чөтгөр шулам руу хийсэн одсон тухай биш харин юу хийхээ мэдэж байгаа тохиолдолд муу мэдээ хуртэл сайн мэдээ болж хувирдаг тухайюм.

Намайг хоёр хүн бизнест сургасан. Нэг нь миний эцэг болох өндөр боловсролтой бөгөөд төрийн өндөр албан тушаалтан. Негөө нь миний сайн найзын аав бөгөөд 8-р анги төгсөөд сургуулиа хаяж өөрийн хучээр саятан болж чадсан нэгэн. Миний эцэг бүх насаараа санхүүгийн асуудалтай амьдарсаар нас барахдаа урт удаан хөдөлмөрлөсөн амьдралдаа хөрөнгө хуримтлуулж чадсангүй. Харин найзын маань аав Хавай арлын хамгийн баян хүмүусийн нэг болсон юм.

Би энэ хүмүусийг баян аав ба ядуу аав гэж нэрлэдэг. Би төрсөн эцэгтээ хайртай байсан. Би түүгээр бахархдаг ба тийм ч учраас бүтэлгүйтэл, доройтол ба зовлон шаналалаас зайлсхийхэд нь аль болох одон хүнд туслахыг хичээх амлалтыг өөртөө өгсөн юм.

Би төрсөн гэрээ орхисоноос хойш элдэв уйл явдлаар дүүрэн амьдралыг туулсан. Би тэнгисийн явган цэрэгт алба хааж, Вьетнамд нисдэг тэрэгний нисгэгчийн албанд дайтаж явлаа. Дайнаас эргэж ирээд "Ксерокс" компанид ажилласан ба эхэндээ хамгийн бүтэлгуй борлуулагч байсан бол дөрвөн жилийн дараа хамгийн шилдэг нь болоод ажлаа орхисон. "Ксерокс"-ийг орхисны дараа би хэд хэдэн олон улсын компани байгуулсан ба олон саяын орлого олж, 47 насандаа тэтгэвэрт суун өөрийн дуртай ажлыг хийхээр шийдсэн нь бусад хүмүүс гуйланчлал ба цөхрөлд зэврэх биш харин мөрөөдөж байгаа тэр амьдралаараа амьдрах болон эд баялаг хуримтлуулах явдал юм.

1997 онд би туршлагаа "Баян аав ядуу аав" жижигхэн номонд буулгасан нь олон уншигчдын сэтгэлийн утсыг хөндсөн бололтой. Яагаад гэвэл тун удалгүй "Ныо-Йорк таймс"-ын шилдэг борлуулалттай номын жагсаалтанд орж дөрвөн жилийн турш энэ байр сууриа хадгалсан юм. Тэр бүү хэл бүх цаг үеийн бизнесийн тухай шилдэг ном гэсэн алдар хүртсэн.

Тэр цагаас хойш "Баян аав" цувралд багтсан олон ном бичлээ. Хэдийгээр ном бүр ямар нэгэн нарийвчилсан сэдвийг хөндөж байсан ч миний анхны номоороо уншигчдад хүргэхийг оролдсон илгээмж тэдгээрт бүгдэд нь агуулагдаж байдаг. Энэ илгээмж одоо ч энэ номны дундуур улаан шугам татуулж байгаа.

Өврийн санхүүгийн хариуцлагыг гартаа ав. Тэгээгүй тохиолдолд та бүх насаараа бусдын тушаал гүйцэтгэх болно. Санаж ав: Эсвэл та төнгийг удирдана, эсвэл түүний боол болно. Сонголтыг та л хипнэ.

Миний амьдрал их азтай байсан. Яагаад гэвэл жинхэнэ баялагт хүрэх замыг зааж өгсөн сайн багш нартай учирсан. Үүний дүнд би одоо ажил хийх шаардлагагүй болоод байна. Ажлаас холдохоос өмнө би гэр бүлийнхээ ирээдүйг хангаж баталгаажуулахын төлөө ажиллаж байв. Харин одоо бол энэ тал дээр танд туслахын тулд ажиллаж байна.

Сүүлийн арван жил XXI зууны орчинд жинхэнэ эд баялаг бий болгох хамгийн үр нөлөөтэй болоод хялбар арга замыг хайхад өөрийгөө зориуллаа. "Баян аав" цуврал номуудад би хамтран зүтгэгчдийн хамт хөрөнгө оруулалт ба бизнесийн янз бүрийн хэлбэр төрхийг тайлбарлан бичиж эхэлсэн. Энэ ажлын явцад би бизнесийн нэгэн загварыг илрүүлсэн билээ. Миний үзэж байгаагаар энэ загвар өөрийн санхүү, ирээдүй ба хувь заяагаа хянах тал дээр олон хүний хувьд хамгийн илүү боломж олгоно.

Жинхэнэ эд баялгийн тухай ярихдаа би зөвхөн мөнгөний тухай ярьж байгаа биш гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Мөнгө бол бүх юм биш. Жинхэнэ эд баялаг хамгийн түрүүнд хүний дотор байх ёстой болохоос биш түүний эргэн тойронд байдаггүй.

Энэхүү номонд та яагаад заавал өөрийн бизнестэй байх ёстой болоод тэр нь ямар бизнес байх талаар би тайлбарлахыг хүслээ. Түүний зэрэгцээ та магадгүй одоо эрхэлж байгаа бизнесийн төрлөө солиод зогсохгүй хамгийн гол нь өөрийгөө өөрчлөх нь чухал байна. Төгс төгөлдөр бизнес хөгжүүлэхэд юу шаардлагатайг би харуулах боловч энэхүү бизнес дэвжин дээшлэхийн тулд та өөрөө хөгжиж дэвших ёстой.

XXI зууны бизнест тавтай морил.