Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Я. Жамбалдорж
ISBN: 9789992985694
Хэвлэсэн он: 2010
Хуудасны тоо: 706
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 290x210 мм
Жин: 1000.0 гр

Анагаах ухааны танин мэдэхүйн толь

Онлайн дэлгүүрийн үнэ

62,080 ₮

-3%
Хэмнэлт: 1,920 ₮
Үндсэн үнэ

64,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Я. Жамбалдорж
ISBN: 9789992985694
Хэвлэсэн он: 2010
Хуудасны тоо: 706
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 290x210 мм
Жин: 1000.0 гр

Номын тухай

 

Анагаах ухаан асар хурдтай хөгжиж шинийг эрэлхийлэхийн зэрэгцээ хуучныг харьцуулан судлах, нийгмийн хөгжлийн шаардлагаар АШУ-ны тайлбар толь бичиг гаргах нь өнөөгийн тулгамдсан асуудал байлаа. Хүн өнгөрснөө мартахгүй, харин ч улам сэргээж байх учиртай. Анагаах ухааны хүрээлэнгээс их эмч, клиникийн профессор Я.Жамбалдоржийн олон жилийн уйгагүй хөдөлмөрийн бүтээл болох «Анагаах ухааны танин мэдэхүйн толь» номыг анх удаа уншигч олонд хүргэх саналыг дэмжсэн болно.

Энэхүү тольд АШУ-ны сэдэв, эрдэмтэн мэргэд, алдартнуудын товч намтар; эмийн нэр; эмийн ургамал; рашаан ус, эмчилгээний шаврын орд; хоол унд; уламжлалт эм тангийн тухай; улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын газар, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрийн газрын түүхэн хөгжлийг оруулахыг хичээсэн болно.

Та бүхний өмнө толилуулж буй энэ ном Монголын анагаах ухааны он судлалын чухал лавламж тайлбар толь болох болов уу. Эмхэтгэн зохиогч номондоо олон мэргэжлийн эрдэмтдээс зөвлөгөө авч, санааг нь тусгасан онцлогтой. Тольд анагаах ухааны хөгжил, Монголын анагаах ухааны эрдэмтдийн ололт амжилт, түүхэн үйл явдал тодорхой хэмжээгээр орсон бөгөөд цаашид улам баяжих болно.

«Анагаах ухааны танин мэдэхүйн толь» нь дэлхий нийтийн анагаах ухааны толины хэвшсэн загвар жишигт тулгуурлан аливаа ойлголтыг эх хэлээр тайлбарлажээ. Монгол хэл арвин баялаг хэдий ч шинжлэх ухааны, тэр тусмаа анагаах ухааны олон нэр томъёог гадаад хэллэгээр нь эмч, эмнэлгийн ажилтнууд хэрэглэж хэвшсэн, эмнэлгийн шинжлэх ухааны нэрээр нь хэлэхэд ойлгомжтой байдаг хэдий ч эх хэлнийхээ дүйх үг хэллэг, гадаад хэлнийх нь нэр томъёог цөөнгүй тохиолдолд давхар тайлбарлан бичсэн нь анагаах ухааны эрдэмд шимтэн сурахыг хүссэн оюутан сурагчдын ширээний ном болно гэдэгт найдаж байна. Мөн анагаах ухааны талаар танин мэдэхийг хүссэн хүн бүхэнд хэрэгцээтэй ном болсныг дурдъя.

Эрүүл аж төрех ёс, эмнэлгийн болон анагаах ухааны тодорхой ойлголт, танин мэдэхүйн суурь боловсрол, мэдлэг дээр суурилагдаж хүн бүр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аливаа зүйлээс сэргийлж чадвал эрүүл энх урт насална. Бусдад өгөөжтэй, хэрэгтэй бүтээл болсон гэж ерөнхий редакторын хувьд үзэж байна.

Толь бичигт орсон АШУ-ны эрдэмтэн мэргэд, гавьяатнуудын намтрыг АШУ-ны доктор Б.Дагданбазар, хүний бие бүтэц, анатомийн сэдвийг АШУ-ны академич Д.Амгаланбаатар нартай хамтран бичсэн болно. Уламжлалт анагаах ухааны мэргэд, эм, тан, жорын тухай хэсгийг АШУ-ны академич Ш.Болд бичсэн болно. Энэхүү тольд орхигдсон, найрлага, дэс дараалал, зохиомж учир дутагдалтай зүйл байваас эрхэм уншигчдаас хүлцэл өчихийн хамт санал зөвлөгөөг тань хүлээн авч дараагийн хэвлэлдээ залруулж тусгах болно. Толийг хэвлэхэд дэмжлэг үзүүлсэн Эрүүл мэндийн сайд асан, АУ-ны доктор Б.Батсэрээдэнэд АУХ-гийн Эрдмийн зөвлөлийн өмнөөс баярласнаа илэрхийлье. Түүнчлэн энэ толийг бичих боломж гаргаж өгсөн нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн удирдлага, хамт олонд талархал дэвшүүлье.

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.