Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Я. Арслан
ISBN: 9789992986859
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 94
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 112.0 гр

Мянган өвчнийг анагаах арга

Зохиолч: Я. Арслан ISBN: 9789992986859
Онлайн дэлгүүрийн үнэ

3,589 ₮

-3%
Хэмнэлт: 111 ₮
Үндсэн үнэ

3,700 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Я. Арслан
ISBN: 9789992986859
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 94
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 112.0 гр

Номын тухай

 

"Мянган өвчнийг анагаах арга" арван дэвтэр номын хоёрдахь хэвлэл таны өмнө байна.

Анагаах ухаан хүчтэй эм тарианы харш нөлөөг ойлгож эхэлж байна. Хүн байгалийн амьтан учир байгальд ургасан ургамлаар өвчнөө эмчилж, химигүй ургуулсан ногоог хүнсэндээ хэрэглэхийн зэрэгцээ эмчилгээнд ч хэрэглэх нь эрүүл мэндэд нэн нийцтэй байх ажээ. Сүү, цагаан идээ, зөгийн бал, ялангуяа гүү, ямааны саам нь гайхамшигт эм болдог. Эдгээрийн дээр нэмэх нь хөдөлгөөн. Хөдөлгөөнгүй бол амьдрал зогсоно. Энэ тухай номд өгүүлнэ.

Уншигчид эдгээр номоос эрсэн зүйлээ олох нь лавтай. Тухайлбал, Болотовын "Өвдөхгүй амьдрах таван дүрэм" (№ 2), Ж. Жамсран гуайн "Үхээд боссон хүний яриа" (№4)-нд олон чухал мэдээлэл бий. Гэхдээ украинчууд шүлтлэг хүнстэй ард түмэн юм болов уу, Болотов хүчиллэг хүнс түлхүү хэрэглэхийг зөвлөжээ. Харин "Хүнсээр эмчлэхийн гайхамшиг" номын хүчиллэг, шүлтлэг хүнсний жагсаалтаас харахад монголчууд хүчиллэг хүнс зонхилсон хүмүүс учир шүлтлэг хүнсээр тэнцвэржүүлэх нь чухал байна. Жамсран гуайн ярианд элэгний өвчтэй хүнд айраг, саамны аль нь зохистой тухай гардаг. Цөсний чулуутай хүн саам ихээр уувал чулуу нь хөдөлж цөсний суваг бөглөж хэвтэрт ордог тал бий. Түүнээс өөрөөр саам харшлахгүй. Саам бол элэгний өвчтэй хүний ганц чухаг эрдэнийн эм билээ.

Я. Арслан