Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Билл Брайсон
Орчуулагч: Баабар, Түнжингийн Ариунсанаа
ISBN: 9789996266621
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 296
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 175x245 мм
Жин: 874.0 гр

Шинжлэх ухааны товч түүх

Онлайн дэлгүүрийн үнэ

40,740 ₮

-3%
Хэмнэлт: 1,260 ₮
Үндсэн үнэ

42,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Билл Брайсон
Орчуулагч: Баабар, Түнжингийн Ариунсанаа
ISBN: 9789996266621
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 296
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 175x245 мм
Жин: 874.0 гр

Номын тухай

 

Тавтай морилогтүн! Бас баяр хүргэе! Энд хүрч ирж чадсанд чинь би их баяртай байна. Энэ номын хуудсан дээр ирж уулзах нь чамд амар байгаагүй. Үнэндээ чиний төсөөлж байгаагаас ч илүу хэцүү байсан.

Тал тал тийшээ үсчсэн олон их наяд атом маш нарийн өвөрмөц сонин байдлаар хоорондоо зохицож эвлэн угсрагдсаны дүнд чи буй болоод энд зогсож байгаа юм. Энэ бол өмнө нь огт байгаагүй, цаашид ч байхгүй, цор ганц удаа тохиолдох тийм л загвар эвлүүлэг. Цаашид олон жилийн туршид эдгээр өчүүхэн жижиг эгэл хэсгүүд амьдрал хэмээх таатай боловч үнэлж баршгүй ер бусын төлөвт дахин дахин бололцоо олгохын тулд сая сая харилцан үйлчлэлд оролцон гэмтэж бэртэлгүйгээр оршсоор байх болно гэж итгэнэм.

Яагаад атомууд ийм зүйлээс төвөгшөөдөггүй нь гайхалтай. Атомын түвшиндээ бол хүн байна гэдэг нь тийм ч буянт үйл биш л дээ. Үнэнийг хэлэхэд чиний биед байгаа атомууд өөрийг чинь төдийлөн ойшоодоггүй, тэр байтугай чамайг бүтээж байгаагаа ч мэддэггүй. Атом бол ямар ч оюун санаа гэх юмгүйн дээр угаасаа ч амьдралд зориулагдсан эд биш (Хэрвээ чиний биед байгаа бүх атомыг нэг нэгээр нь салган задалчих юм бол өмнө нь чамайг бүтээж байсан мөртөө амьд гэх тэмдэггүй атомын овоолго тоосонцор болно). Гэсэн ч амьд л байгаа цагт чинь тэд чамайг оршин байлгах гэсэн ганц л хатуу тэмүүлэлд захирагддаг юм.

Муу тал нь гэвэл атомууд тун тогтворгүй бөгөөд өөрсдийгөө чамд зориулах хугацаа нь тун ахар. Хүний амьдрал дунджаар 650 000 цаг үргэлжилдэг. Тэрхүү өчүүхэн хугацаа харван дуусахад атомууд чинь чимээгүй задран, өөр зүйлс болохоор салан одоцгооно. Гээд яая гэхэв дээ.

Тэглээ ч гэсэн энэ хорвоод олдож оршин байгаадаа баярлах хэрэгтэй шүү. Бүхий л орчлонд ийм тохиол тун ховор. Хоорондоо нэгдэж нийлэн амьдрал бий болгох дуртай манай дэлхийн атомууд өөр газар амьдрал үүсгэх дургүй. Химийн түвшиндээ амьдрал дэндүү энгийн л дээ, нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, азот, жаахан кальци, хүхэр тэгээд өөр бусад жаал жуул элементүүд. Ердийн эмийн сангаас олж болох найрлага. Ийм зүйлс байхад л чамайг бүтээж болно. Чамайг бүтээсэн атомуудад байгаа хамгийн онцгой зүйл нь гагцхүү чамайг бүтээсэнд л байгаа юм. Чухам энэ л амьдралын гайхамшиг....