Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ш.Сүхбат
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 446
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 468.0 гр

Монгол анагаах ухаан

Зохиолч: Ш.Сүхбат ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

19,400 ₮

-3%
Хэмнэлт: 600 ₮
Үндсэн үнэ

20,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Ш.Сүхбат
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 446
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 468.0 гр

Номын тухай

 

Өвчтэй хаанаас эрүүл гуйлгачин дээр. Энэтхэг цэцэн үг

Монгол нүүдэлчдийн ахуй амьдрал, ёс заншил, зан үйл дотор дом, засал, төөнүүр засал, ургамлын заслын арга болох Монгол ардын эм заслын арга нь дорнын эм заслын арга ухаантай сүлэлдэн нэвчин нийлж монгол анагаах ухаан болон үүсчээ.

Монгол түүхэнд олонтаа төрсөн оточ нарын оройн дээд чимэг болсон Лүнрэгдандар "Анагаах ухааны түүх" номондоо Хүн төрөлхтний анхны өвчин бол машу хэмээх үл шингэх өвчин юм. Эм нь буцалсан ус гэжээ. Машу гэдэг нь өмнөх идсэнээ шингэж гүйцээгүй байхад дараагийн хоолыг идэхэд үл шингэж хор болох тодотговол их идсэнээс үүссэн өвчин ажээ. Энд өвчин үүсэх анхдугаар шалтгааныг тодорхойлж улмаар өвчин үүсэх гадаад дотоод хоёр шалтгааныг нээсэн байдаг. Нэгдмэл ертөнцийн тухай онолын үүднээс үзвэл хүн ертөнцийн зүй ёсны нэг хэсэг нь юм. Иймээс альба өвчин үүсэх шалтгаан нөхцөл нь анхдугаарт од эрхэс, байгал эх дэлхийн мөнхийн хувьсал өөрчлөлт, хоёрдугаарт хүний биеийн дотоод шингэнүүдийн өөрчлөлт болно.   Гуравдугаарт хүний явдал????.

Тиймээс өвчнийг үүсэх шалтгаан нөхцлийн хувьд тэнгэр, газар, хүний хоорондын холбоонд авч үзсээр иржээ. Энэ нь нэг талаар монголчуудын гүн ухаан болсон бөөгийн үзэл номлолтой холбоотой боловч цаад утгаараа зайлбаргүй бодит үнэн болох нь тодорхой.

Иймээс анагаах ухааныг тэнгэр, огторгуй, байгаль дэлхийтэйгээ нягт холбон судлан шинжиж түүний харилцан шүтэлцээ холбооны тухай сургаал номлолыг гаргаж чадсан нь дэлхий дээрх анагаах ухаануудаас нэн их ялгаатай.

Монгол анагаах ухаан нь мэргэдийн оюун ухаанаар бүтээгдсэн бөгөөд Лүнрэгдандарын тодорхойлсноор анагаах ухаан бүрийн охь шим сүүний бол цөцгий мэт бөгөөд олон үеэр уламжлагдан хөгжиж ирсэн увидас туршилтаар бүтээгдсэн ажээ.

Монголчуудын үеийн үедээ бүтээсэн таван ухааны дотор анагаах ухаан нь онцгой байр эзэлнэ. Монгол гүн ухааны онолын үүднээс анагаах ухааныг тайлбарласан нь дэлхийд гүн ухаан шингэсэн анагаах ухаан цөөхөн юм.