Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: О. Бадамсэд
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 178
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 167x223 мм
Жин: 294.0 гр

Уламжлагдсан эмчилгээ

Зохиолч: О. Бадамсэд ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

12,222 ₮

-3%
Хэмнэлт: 378 ₮
Үндсэн үнэ

12,600 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: О. Бадамсэд
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 178
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 167x223 мм
Жин: 294.0 гр

Номын тухай

 

Хоолой, амьсгалын дээд замын өвчин

Ангина (Хоолойн салст бүрхэвч, бүйлсэн булчирхайн үрэвсэл) Хурц халдварт энэ өвчинийг өдөөдөг олон янзын бактери байх боловч гол нь стрептококк юм. Эдгээр бактери нь ангинаар өвчилсөн хүнтэй хавьтсанаас, эсвэл ахуйн замаар хоолойнд нэвтэрч хүрдэг. Ангины эмчилгээнд олон янзын арга ардын эмчилгээнд хэрэглэгддэг.

1.  Сархиагтайгаа зөгийн балыгхэдэн цагийн туршид зажлах. Үүнийг туршсан хүмүүс өвчнийг нь аваад хаячихаж байгаа юм шиг намддаг гэж ярьдаг ажээ.

2.  Үрүүлээр стаканд улаан манжин дүүртэл нь үрж хийгээд дээр нь хоолны халбагаар цуу хийж хэсэг байлгаад шүүсийг нь шахаж хоолойгоо зайлах ба 1-2 хоолны халбагыг залгина.

3.  Ангинад сонгино өргөн хэрэглэгддэг. Сонгины булцууг үрүүлээр үрж, шүүсийг нь шахаад 1 хоолны халбагыг өглөө ба орой уух. Үрж жижиглэсэн сонгиноор шөнө хүзүүндээ бүлээсгэх компресс тавих. Өөр нэг жор нь сонгины шинэхэн шүүсийг цайны халбагаар өдөрт 3 удаа уух ба утах. Мөн сонгиныг махны машинаар жижиглээд, тавган дээр тавьж өдерт 3 удаа 2-3 минутын турш амаараа татаж амьсгалах. (Зөвхөн шинэхэн жижиглэсэн сонгиныгхэрэглэхгүй бол агаарт 10-15 минут болоход эмчилгээний чанар нь алдагддагийг анхаарах хэрэгтэй).

4.Хэсэг нимбэгийг 1 цагийн турш шимж байгаад залгихад их үр дүнтэй байдаг.

5.   Ужигшсан   ангинад   нимбэгний   хүчлийн   30%-ийн   уусмалаар хоолойгоо зайлах.

6.  Хоолойндоо шинэхэн байцааны навч нааж тавиад ноосон алчуур юмуу ороолтоор ороож үрэвслийгнь намдтал 2 цаг тутамд навчийг сольж байх хэрэгтэй.

7.  Хадаасан цэцэг (гвоздика) 3-5 ширхэгийг стакан сайн буцалгасан усанд хийж 2 цаг байлгаад 50 г-аар, хэрэв өвчин хүндэрсэн бол бүгдийг уух.

8.   Баруун гарын алгаар хоолойгоо дараад, харин зүүн гарынхаа алгыг шилэн хүзүүн дээрээ тавьж өдөр бүр 15-20 минут байлгах. Үүнийг хэд хэдэн өдөр тасралтгүй хийх хэрэгтэй.

9.  Давс ба сод тус бүрийг хагас цайны халбагыг стакан буцалгасан бүлээн усанд хийгээд 4 дусал 3%-ийн хандалсан йодтай сайн хольж хутгаад амны хендий, хоолойгоо өдөрт хэд хэдэн удаа зайлах сайн.

10.     Ангины ямар ч үед хэрэглэж болох их сайн арга бол зөгийн жилийг зажлах (шөнө араагаараа). Түүнийг хоолны дараа зажлах бөгөөд өдөрт 5 г жилий идэж байх. Сайн жилий ангиныг 2 өдөрт намдаана....