Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Михайл Чехов
Орчуулагч: Найдангийн Ганхуяг
ISBN: 9789992958438
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 140
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 256.0 гр

Жүжиглэх ур чадвар

Онлайн дэлгүүрийн үнэ

7,760 ₮

-3%
Хэмнэлт: 240 ₮
Үндсэн үнэ

8,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Михайл Чехов
Орчуулагч: Найдангийн Ганхуяг
ISBN: 9789992958438
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 140
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 256.0 гр

Номын тухай


ДҮРҮҮДИЙГ ХААНЧЛАХУЙ

Оросын нэрт жүжгийн зохиолч Антон Павлович Чеховын бүтээлийг монголын үзэгчид, уншигчид маш сайн мэднэ. Харин Михаил Александрович Чехов (1891-1955) хэмээх агуу жүжигчнийгтэр бур мэдцэггүй болов уу.

Уудам оросын тал нутагт усан бороо шаагисан намрын тэр нэгэн өдөр, 1891 оны 8-р сарын 16-нд Петербург хотын ойролцоо А.П.Чеховын авга ахынд нэгэн хүүтөрсөн нь М.А.Чехов байлаа.

Михаил багын бие сульдаатай, өвчин ээрэмтгий хүү байсан боловч түуний уйтгартай мөртлөө ухаалаг, ер бусын харц урлагийн замд хөтлөх гэгээн мөрөөдлийн толь болон гэрэлтэж байжээ. Их зохиолч А.Чехов ахындаа нэгэнтээ зочилж, Михайл хүүг узээд "Миша бол гайхалтай хүүхэд. Түүний нүдэнд сэтгэлийн их догдлол, тэмүүлэл нуугдаж байна. Ахынхаас минь авьяастан төрнө дөө" хэмээн уулга алджээ.

Михайл Чеховын гэр бүл Крымд Антон Чеховын байшинд амьдарч байгаад 1904 оны хавар Петербургт нүүн ирсэн бөгөед тэр зун нь 7-р сарын 2-нд А.Чехов Баденвейлерт нас барж, бяцхан Миша аавынхаа хамт авга ахынхаа шарилыг галт тэрэгний буудалд тосож авсан байдаг. Энэ үеэс эхэлж Михаилын зүрх зөвхөн театрын төлөө эргэлт буцалтгүй цохилсон юм.

16 настай М.Чехов 1907 онд Утга зохиол-уран сайхны нийгэмлэгийн театр (Петербургийн бага театр)-ийн дэргэдэх А.С.Суворинын нэрэмжит театрын сургуульд элсэн оров. М.Чехов тус сургуульд гурван жил суралцахдаа Ж.Мольерын "Жорж Данден" жүжгийн Любен, Э.Ростаны "Бадрангуйчууд" жүжгийн Паскино, Л.Гоголийн "Гэрлэх гэсэн нь" жүжгийн Жевакин, "Байцаагч түшмэл" жүжгийн Хлестаков, А.Чеховын "Эгч дүү гурав" жужгийн Чебутыкин, Солёныө, А.Островскийн "Аянга" жүжгийн Кулыгины дүрүүдэд амжилттай тоглож өсөх ирээдүйтэй жүжигчин болохоо харуулжээ.