Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Дональд Н.Салл, Юн Ван
Орчуулагч: З. Амгалан
ISBN: 9789996285035
Хэвлэсэн он: 2010
Хуудасны тоо: 268
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 250.0 гр

Хятдад үйлдвэрлэв

Онлайн дэлгүүрийн үнэ

9,215 ₮

-3%
Хэмнэлт: 285 ₮
Үндсэн үнэ

9,500 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Дональд Н.Салл, Юн Ван
Орчуулагч: З. Амгалан
ISBN: 9789996285035
Хэвлэсэн он: 2010
Хуудасны тоо: 268
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 250.0 гр

Номын тухай

 

Бүлэг 1.

ТОГЛОГЧИДТОЙ ТАНИЛЦЪЯ

Америкийн бизнесийн "акул"-уудын амжилтын тухай бүх хүн хангалттай ихийг сонссон байх. Билл Гейтс, Майкл Делл, Сэм Уолтон, Хэнри Форд гээд домогт хүмүүсийн тухай олон зуун ном гарсан байдаг бол тэдний тухай мэдээлсэн хэвлэлийг тоолбол хэдэн мянга болно. Үүний зэрэгцээ гадаадын уншигчид эдийн засгийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт орох улс болох Хятадын томоохон бизнес эрхлэгчдийн тухай огт юу ч мэдэхгүй байх. Энэ алдааг нэлээд хэдэн шалтгаанаар засч залруулах нь зүйтэй болов уу.

Хятад улс дэлхийн эдийн засагт маргаангүй чухал үүрэг гүйцэтгэж байна. Хэмжээгээр нь АНУ-тай харьцуулам энэ асар том улсад манай гарагийн таван оршин суугчийн нэг нь аж төрж байгаа юм. 1970-аад оны сүүлээр эдийн засгийн шинэчлэл хийснээс хойш Хятадад эдийн засагт урьд өмнө байгаагүй өсөлт ажиглагдсан. 1978-2002 оны хооронд энэ улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ дөрев дахин өсч, 2003 он гэхэд Хятадын эдийн засаг дэлхийд хэмжээнд АНУ-ын эдийн засгийн дараа (худалдан авах чадвараар) хоёрдугаарт орох болсон билээ.

2045 он гэхэд, өөрөөр хэлбэл, энэ номын олон уншигч эсэн мэнд байх. үед Хятад улс здийн засгийн үзүүлэлтээр АНУ-ыг гүйцэж түрүүлж магадгүй гэж олон шинжээч урьдчилан таамаглаж байна.