Зохиолч: | Астрид Линдгрен |
Хэвлэлийн газар: | Мирном хэвлэлийн газар |
ISBN: | 9789997854049 |
Хэвлэсэн он: | 2020 |
Хуудасны тоо: | 139 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 200x135x10 мм |
Жин: | 152.0 гр |
Зохиолч: | Астрид Линдгрен |
Хэвлэлийн газар: | Мирном хэвлэлийн газар |
ISBN: | 9789997854049 |
Хэвлэсэн он: | 2020 |
Хуудасны тоо: | 139 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 200x135x10 мм |
Жин: | 152.0 гр |
Стокгольм хотын хамгийн энгийн нэгэн гудамжинд, бас эгэл жирийн нэгэн байшинд Свантесоныхон гэдэг жирийн нэгэн айл амьдран суудаг байжээ. Аав ээж, Боссе, Бетан, жаал хүү гээд бас л эгэл хүмүүс тэнд амьдардаг. Тэдний бага хүү харин: Би бол энэ хорвоо дээрх хамгийн эгэл жирийн биш жаал гэж хэлдэг байв. Мэдээж тэр нь худлаа л даа. Яагаад гэвэл түүн шиг долоон настай, цэнхэр нүдтэй, чихээ угаадаггүй, өмднийх нь өвдөг урагдсан жаалууд хорвоогоор дүүрэн байгаа шүү дээ. Тийм болохоор тэр хүү бусадтай л адил жирийн нэгэн жаал байсан юм. Боссе харин арван таван настай, хичээл сургуульдаа явж самбарын өмнө гарна гэхээсээ илүү хөл бөмбөгийн хаалганы дэpгэд зогсох дуртай, бас л байдаг л нэг хүү. Бетан арван дөрөвтэй, бусад охидынх шиг л гэзэгтэй охин....