Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Хэвлэлийн газар: Мирном хэвлэлийн газар
ISBN: 9789997850027
Хэвлэсэн он: 2018
Хуудасны тоо: 150
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 194x138x14 мм
Жин: 250.0 гр

Илбэт цурхайн тушаалаар-ШЗ

Зохиолч: ISBN: 9789997850027
Онлайн дэлгүүрийн үнэ

13,483 ₮

-3%
Хэмнэлт: 417 ₮
Үндсэн үнэ

13,900 ₮

Хавтас: Зөөлөн
Шилмэл зохиол (25)
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Хэвлэлийн газар: Мирном хэвлэлийн газар
ISBN: 9789997850027
Хэвлэсэн он: 2018
Хуудасны тоо: 150
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 194x138x14 мм
Жин: 250.0 гр

Номын тухай

Илбэт цурхайн тушаалаар хэмээх энэхүү хүүхдийн шилдэг уран зохиолын номын Долоон настай охин үлгэрийн хэсгээс:

Ах дүү хоёр эр аян замд явж байжээ. Нэг нь баян, нөгөө нь ядуу юм гэнэ. Тэд хоёулаа нэг нэг морьтой, гэхдээ ядуу нь нэг гүүтэй, баян нь эрэмгий хурдан хүлэг морьтой явж л дээ. Нар жаргаж орой болсон тул ах дүү хоёр буудаллаж хоноглох болж гэнэ. Ядуу эрийн гүү тэр шөнө унагалсан боловч өглөө босоод хартал унага нь баян ахынх нь тэрэгний доор хэвтэж байжээ. Баян эр дүүгээ дуудаж сэрээгээд:

- За дүү минь, босож үз. Өнгөрсөн шөнө миний тэрэг унагалчихжээ гэсэнд дүү нь босож хараад:

- Яалаа гэж дээ, ах минь. Модон тэрэг амьд унага гаргана гэж юу байх билээ. Энэ чинь ми-ний гүүнээс гарсан унага гэсэнд ах нь уурлаж:

- Үгүй ээ, үгүй. Хэрэв энэ унага чиний гүүнээс төрсөн юм бол эхийнхээ хажууд л байх ёстой гэж дайрч гэнэ.

Ах дүү хоёр маргалдсаар сүүлдээ маргаан нь бүр хэрүүл болж, маргаанаа шийдүүлэхээр хотын захирагч дээр очиж гэнэ. Баян ах нь шүүгч нарт мөнгө өгч, ядуу дүү нь үг хэлээрээ л хамаг учраа хэлжээ. Хэрэг шийдэгдэхгүй байсаар сүүлдээ их хааны сонорт хүрч л дээ. Гэтэл хаан ах дүү хоёрыг дуудаж ирүүлээд дөрвөн таавар таалгах зарлиг буулгаж гэнэ.Үргэлжлэлийг номоосоо уншаарай...