
Зохиолч: | Алексей Толстой |
Хэвлэлийн газар: | Мирном хэвлэлийн газар |
ISBN: | 9789996238123 |
Хэвлэсэн он: | 2018 |
Хуудасны тоо: | 180 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 194x138x14 мм |
Жин: | 250.0 гр |
Зохиолч: | Алексей Толстой |
Хэвлэлийн газар: | Мирном хэвлэлийн газар |
ISBN: | 9789996238123 |
Хэвлэсэн он: | 2018 |
Хуудасны тоо: | 180 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 194x138x14 мм |
Жин: | 250.0 гр |
"Буратино" бол Оросын зохиолч Алексей Николаевич Толстой-гийн бичсэн, хүүхдэд зориулсан адал явдалт, хөгжилтэй үлгэрт суурилсан зохиол юм. Анх 1936 онд "Алтан түлхүүр, эсвэл Буратино хүүгийн адал явдал" (Золотой ключик, или Приключения Буратино) нэрээр уншигчдын хүртээл болсон ажээ. Хэрвээ таны хүүхэд шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй бол энэ ном тэдэнд үнэхээр тохирно!
...Эрт урьдын цагт Газар дундын тэнгисийн эрэг дээрх нэгэн бяцхан хотод Улаан хамарт хочит Жузеппе гэдэг хөгшин мужаан амьдран суудаг байжээ. Нэг удаа тэр өвлийн хүйтэнд пийшингээ галладаг шиг тийм л энгийн модны тайрдас олоод эргүүлж тойруулан цавчиж зорж эхлэхэд ер бусын нарийхан дуу гарчээ. Жузеппе шилээ хамрынхаа үзүүр лүү тохоод ийш тийш харсан боловч ер хүн байсангүй. Бүр ширээн доогуураа шагайхад юу ч үзэгдсэнгүй...