Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Федор Достоевский
Хэвлэлийн газар: Мирном хэвлэлийн газар
ISBN: 9789919508500
Хэвлэсэн он: 2022
Хуудасны тоо: 578
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x135x28 мм
Жин: 550.0 гр

Гэм зэм-ГСЗ

Онлайн дэлгүүрийн үнэ

33,950 ₮

-3%
Хэмнэлт: 1,050 ₮
Үндсэн үнэ

35,000 ₮

Хавтас: Зөөлөн
Гайхамшигт сонгодог зохиолууд (35)
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Федор Достоевский
Хэвлэлийн газар: Мирном хэвлэлийн газар
ISBN: 9789919508500
Хэвлэсэн он: 2022
Хуудасны тоо: 578
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x135x28 мм
Жин: 550.0 гр

Номын тухай

Оросын аугаа их зохиолч Федор Достоевский (1821-1881 он) –г дэлхий даяараа өндрөөр үнэлж, Пушкин, Толстой, Чехов нарын адил Оросын бэлгэдэл гэж үздэг. Достоевский хүнийг их анхаарч, сэтгэлзүйг нь гүн гүнзгий судалснаараа онцлог юм. Тийм болохоор зөвхөн Достоевский л хүний сэтгэл мэдрэмжийг тийм нарийн илэрхийлж, гол судлагдахуун болгож, сэтгэл зүрхнийх нь гүнд хүрч чаддаг биз ээ. Зөвхөн тэр л хүний эрхэм дээд чанар, арчаагүй дорой байдлын аль алиныг нь илэрхийлэн гаргаж чаддаг. Достоевский амьдралдаа шүүхээр шийтгүүлж, шоронд хоригдож, цаазын ял сонсож, цөлөгдөж, хоосон ядуу байж, мөрийтэй тоглоомд донтох зэргээр ихийг үзсэн билээ. Тэрбээр амьдралдаа үзэж туулсан бүхнээ хамгийн гол зохиол бүтээлүүддээ хосгүй чадварлагаар илэрхийлэн бичсэн юм. Их олон судлаач түүний “Гэм зэм”, “Солиот”, “Ноход”, “Хөвүүн заяа”, “Карамазовын хөвүүд” зохиолуудыг “Гайхамшигт тавал” хэмээн нэрлэж, хамгийн алдартай сор бүтээлүүд нь гэж үздэг ажээ.

 

1866 онд бичсэн “Гэм зэм” бол дэлхийн уран зохиолын түүхэнд хамгийн үнэтэй байр суурь эзэлдэг зохиолуудын нэг билээ. Энэ бол их гүн гүнзгий философийн роман, сэтгэл зүйн өгүүлэл, сонирхол татам адал явдал, хүмүүс нь гэм нүгэл үйлдэж явдаг, тэгээд эцэст нь энэрэл өршөөл эрж явдаг баргар дүнсгэр хотын гайхамшигтай дүрслэл билээ. Романы гол баатар Родион Раскольников айж чичирсэн арчаагүй амьтан биш, эрхтэй сүртэй хүн гэдгээ батлан харуулахын тулд хүний амь хөнөөхөөр шийддэг. Зохиолч ёс журамтай, ухаантай, сайхан сэтгэлтэй залуу эр алуурчин болон хувирч байгааг, мөн гэмт хэрэг үйлдсэн Раскольников гэмээ цайруулж чадах тухай өгүүлэхийг зорьжээ.

   “Гэм зэм” романаар нэг биш удаа дэлгэцийн бүтээл хийгдэж, Чайковский уг зохиолоор бүжгэн жүжиг бичиж, тун саяхан Москвагийн нэгэн талбайд рок дуурь тавигдсан билээ.