Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Х Г Уэллс
Хэвлэлийн газар: Мирном хэвлэлийн газар
ISBN: 978-99929-3-506-4
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо:
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x5 мм

Дэлхийн дайн-СЗ

Зохиолч: Х Г Уэллс ISBN: 978-99929-3-506-4
Хямдралтай үнэ

6,950 ₮

-50%
Хэмнэлт: 6,950 ₮
Үндсэн үнэ

13,900 ₮

Хавтас: Зөөлөн
Хүүхдийн сонгодог зохиол (42)
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Х Г Уэллс
Хэвлэлийн газар: Мирном хэвлэлийн газар
ISBN: 978-99929-3-506-4
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо:
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x5 мм

Номын тухай

Хорьдугаар зуун дөнгөж гарах үед хүн төрөлхтнөөс илүү ухаантай амьтад биднийг ажиглаж байдаг гэдэгт хэн ч итгэхгүй байсан. Бид бичил дурангаар амьд биесийг харж, судалдгийн адил тэдгээр амьтад хүн төрөлхтнийг ажигла-даг гэдэгт хэн ч эргэлзэх биз ээ. Бид өөрсдийгөө энэ Дэлхий ертөнцийн агуу эзэд нь гэж бодож явсан. Гэхдээ бичил дурангаар харагдах тэдгээр өчүүхэн амьтад ч гэсэн өөрсдийгөө энэ Дэлхийн эзэд гэж бас төсөөлдөг байх.

Хүн төрөлхтөнд огторгуйн өөр нэг гарагаас аюул заналхийлэл ирнэ гэж хэн бодох билээ? Тэр гарагийн ухаант амьтад биднийг дээрээс ажиглан, халдах төлөвлөгөө боловсруулж байжээ. Тэд энэ ертөнцийн дан ганц эзэн нь биднийг биш гэдгийг баталсан юм.

Одон орон судлаачид Ангараг гарагийг манай Дэлхийгээс том хэмжээтэй гэж үздэг. Хэрвээ Ангараг гараг дээр амьдрал бий гэж тогтоогд-вол, энэ нь Дэлхийн амьдралаас нэлээд өмнө үүссэн байх магадлалтай. Тиймээс Ангараг гара-гийн амьтдыг бидэнтэй харьцуулбал, хавьгүй өндөр түвшинд хүрсэн нь тодорхой гэж эрдэмтэд таамагладаг.

Ангараг гараг нарны тусгалаас хол байрладаг учир манай гарагийн хамгийн хүйтэн өвлөөс ч илүү дулаан болдоггүй. Бас агаар мандал нь нимгэн далай тэнгис нь хүртэл устаж үгүй болсон. Хойд, өмнөд туйлд нь аварга том мөсөн бүрхүүл тогтжээ. Ийм хүнд нөхцөлийг тэсэж гарах чадвар Ангараг гарагийнханд бий гэдэг нь тодорхой. Магадгүй энэ байдал тэднийг илүү харгис хэрцгий, амьд үлдэхийн тулд тэд юу ч хийхээс буцахгүй байдалд оруулсан байх.

Эрдэмтэд Ангарагийг сөнөсөн гараг гэж үздэг. Магадгүй энэ гарагийн оршин суугчдад амьдрахад бүр л хүнд болсон байх.