Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: ҮЙ ХУА
ISBN: 9789919077815
Хэвлэсэн он: 2026
Хуудасны тоо:
Номын хавтас:
Номын хэмжээ: мм

Ахан дүүс

Зохиолч: ҮЙ ХУА ISBN: 9789919077815
Онлайн дэлгүүрийн үнэ

32,010 ₮

-3%
Хэмнэлт: 990 ₮
Үндсэн үнэ

33,000 ₮

Хавтас:
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: ҮЙ ХУА
ISBN: 9789919077815
Хэвлэсэн он: 2026
Хуудасны тоо:
Номын хавтас:
Номын хэмжээ: мм

Номын тухай

“Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот” зэрэг монгол уншигчдын дунд хэдийнээ танил болсон бүтээлүүдийн зохиогч, орчин үеийн Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Ахан дүүс” роман нь Соёлын хувьсгалын он жилүүдээс зах зээлийн нийгмийн эрин хүртэлх Хятадын нийгмийн дөчин жилийн огцом өөрчлөлтийг хоёр ах дүүгийн хувь заяагаар дамжуулан өгүүлсэн томоохон хэмжээний бүтээл юм.

Тэдний эцэг, эх нь гэрлэснээр ах дүү болсон Ли Гуантоу, Сүн Ган хоёр Соёлын хувьсгалын хүнд жилүүдэд хүүхэд нас, гэр бүлийнхээ эмгэнэлт явдлыг хамт туулна. Харин шинэчлэл, нээлттэй бодлогын эрин эхлэхэд тэдний амьдрал огт өөр замаар өрнөж, хайр дурлал, мөнгө хөрөнгө, амжилт бүтэлгүйтэл, атаа жөтөө, ахан дүүсийн холбоо зэрэг олон сорилттой нүүр тулна.

Үй Хуа инээдэм, хошигнол, эмгэнэл, абсурд байдлыг сүлэлдүүлэн, ах дүү хоёрын түүхийн цаана Хятадын нийгэм, хүний үнэт зүйл хэрхэн эрс өөрчлөгдөж байсныг дүрслэн харуулжээ. Нэг талаас гэр бүл, ахан дүүсийн холбоо, хайр сэтгэлийн тухай өгүүлдэг ч нөгөө талаас мөнгө, хүсэл шунал, хэрэглээ давамгайлсан шинэ нийгэм хүний амьдрал, харилцааг хэрхэн өөрчилж буйг харуулсан бүтээл юм.

Бүтээл нь 2008 онд Prix Courrier International шагнал хүртэж, 2008 оны Man Asian Literary Prize-ийн богино жагсаалтад шалгарсан. Мөн 2022 онд Yasnaya Polyana Literary Award-ийн гадаадын уран зохиолын төрөлд шагнал хүртжээ.

Ах дүүс. Хоёр өөр хувь заяа. Хоёр өөр эрин үе.
Тэдний амьдралаар дамжуулан өөрчлөгдөж буй Хятадын дөчөөд жилийн түүх.