| Зохиолч: | Ариунболд |
| ISBN: | 991907433-0 |
| Хэвлэсэн он: | 2026 |
| Хуудасны тоо: | |
| Номын хавтас: | Зөөлөн |
| Номын хэмжээ: | 110x170 мм |
| Зохиолч: | Ариунболд |
| ISBN: | 991907433-0 |
| Хэвлэсэн он: | 2026 |
| Хуудасны тоо: | |
| Номын хавтас: | Зөөлөн |
| Номын хэмжээ: | 110x170 мм |
Номын агуулга:
Өөрийгөө хэнд ч хэрэггүй, юу ч чадахгүй арчаагүй хог шаар гэдгээ хүлээн зөвшөөрнө гэдэг нь эр хүний хувьд үхсэнээс ч дор байж мэднэ. Тиймээс хүчирхэг, ухаалаг, ноён нуруутай байх ёстой гэсэн бодолдоо автан өөртөө дааж давшгүй олон шаардлага тавьсан ч биелүүлж чадалгүй өвдөг шороодож, туйлдаа хүрэхийн цагт өөрсдийгөө үзэн ядаж эхэлдэг.
Өөртөө дур гутчихсан хүмүүс новшийн байдалдаа донтож, амьдралаа баллах үйл явцаас таашаал авдаг... “Зохиомол Зовлон”
"Амьдрахын тулд заримдаа үхлийн тухай унших хэрэгтэй болдог. Чи ганцаараа биш гэдгээ мэдрэх, энэ ертөнцийн утгагүй харанхуй дунд өөр нэгэн чамтай хамт төөрч явааг олж харах л ном унших туйлын зорилго юм."… Альберт Камю
"Хүмүүс яагаад өвдөлт, гутралын тухай уншдаг вэ гэж үү? Учир нь тэд амьдралын хуурамч инээмсэглэлээс залхсан байдаг. Биднийг өвтгөдөг, шархлуулдаг номнууд л бидэнд 'Чи одоог хүртэл амьд байна, чи зүгээр л мэдэрч байна' гэдгийг сануулдаг юм." …Чак Паланик
Isbn: 991907433-0
•Хэмжээ: 110x170
•Зохиолчийн танилцуулга:
Монголын Зохиолчдын Эвлэлийн "Алтан өд" шагналт орчуулагч Э.Ариунболд
-"Эмсгүй эрс" (Haruki Murakami)
-"Шатрын задлан" ( Irving Chernev)
-"Багачуудын анхны том ном" 4 боть
-"Ган зам" зэрэг номыг орчуулсан бөгөөд Монголын түүх, Хос эрчлээс гэх мэт 20 гаруй ном редакторласан туршлагатай.
Мөн 2026 онд "Зохиомол Зовлон" хэмээх богино өгүүллэгийн ном хэвлүүлэн гаргасан.