
Зохиолч: | Сүнь Хүй Фэнь |
Орчуулагч: | Хувьт Насан-Өлзий Ачит |
Хэвлэлийн газар: | Мир Ном |
ISBN: | 978-9919-513-25-2 |
Хэвлэсэн он: | 2023 |
Хуудасны тоо: | 351 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | мм |
Зохиолч: | Сүнь Хүй Фэнь |
Орчуулагч: | Хувьт Насан-Өлзий Ачит |
Хэвлэлийн газар: | Мир Ном |
ISBN: | 978-9919-513-25-2 |
Хэвлэсэн он: | 2023 |
Хуудасны тоо: | 351 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | мм |
“Жан Жанийг хайсан нь” гэх энэхүү ном миний хувьд тэнгэрийн хязгаараас гийгүүлсэн зочин (Санаандгүй ирсэн гэнэтийн бэлэг) гэлтэй. 2014 оны 5 сард “Шан Тан бичгийн үргэлжлэл” номын зохион бүтээх явц маань шувтарч байх үед хэвлэлийн хүрээлэнгийн найз минь утасдаж, надаар оюутнуудын сайн дурынхны тухай өгүүллэг бичүүлэх санаатай, уг жишээ бодит дүр нь байдаг гэж ярилаа. Үүнийг сонсоод тун инээдэмтэй санагдсан боловч би яахаараа сэдэвлэсэн зохиол бичдэг болж болчихдог билээ? Бас тэгээд миний төдийлөн сайн мэдэхгүй оюутнуудын тухай гээч? Өөрөөр хэлбэл дуусгах дөхөж байгаа романдаа оюун чадлаа бүхнийг шавхсан тул дөрөв таван жилийн дотор дахиж роман туурвих санаагүй байсан юм. Тэгээд өөрийн энэхүү бодлоо түүнд хэлсэнд тэр минь тэр даруйдаа ойлгож байгаагаа илэрхийлэхийн хамт намайг “Үхэж сэхэхийн арван өдрийн ярилцлага” гэдэг номыг туурвиснаас хойш надаар бодитой ахуй, сэдэвт бүтээлийг бичүүлэх санаа төрсөн гэсэн юм. Гэтэл утсаа тавих үед би яагаад түүнд “Энэ бол нэгэн гэмээ цагаатгах авралын сэдэвт зохиол юм” гэж дагуулж хэлснийг бүү мэд. Энэ л үг нь эцэстээ уршиг татсан байжээ.