Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Г.Сүлдэрдэнэ
ISBN:
Хэвлэсэн он: 2018
Хуудасны тоо: 350
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 250x170x15 мм
Жин: 745.0 гр

Хүүхдэдээ ямар нэр өгөх вэ?

Зохиолч: Г.Сүлдэрдэнэ ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

24,250 ₮

-3%
Хэмнэлт: 750 ₮
Үндсэн үнэ

25,000 ₮

Хавтас: Хатуу
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Г.Сүлдэрдэнэ
ISBN:
Хэвлэсэн он: 2018
Хуудасны тоо: 350
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 250x170x15 мм
Жин: 745.0 гр

Номын тухай

Хүүхдэдээ ямар нэр өгөх вэ? Эрхэм уншигч та бүхэн хүүхдэдээ ямар нэр өгөх вэ? хэмээн эргэлзэж байгаа бол энэхүү толь бичгээс хариултаа олоорой!  Хүний нэр нь нийгэм бий болсон цаг үетэй адил эртний түүхтэй бөгөөд угсаа үндэстнийхээ түүх, зан заншил, шүтлэг бишрэл, хэл, соёлын өвөрмөцийг илэрхийлж, уламжилдаг. "Хүн нэрээ тогос өдөө” хэмээн эртнээс ам дамжсаар ирсэн сургаал бий. Үнэхээр ч тогос өдөө хайрладгийн адил хүн ч гэсэн эцэг эхээс хайрласан нэр төрөө хайрлаж, эрхэмлэдэг. Тэгвэл, нэрээ бүтэн байлгах насан туршийн хичээл зүтгэлийн дотор, хэлний талаас нэрийнхээ утга учрыг мэдэх явдал нэн түрүүнд багтана. Ийнхүү залуу эцэг эхчүүдийн маань хувьд хүүхдэдээ ямар нэр өгөх вэ? гэдэг нь тэдний тулгамдсан асуудал болдог. Мөн өгч байгаа нэрийн утгыг бүрэн мэдэхгүйгээс утгын хувьд нийцгүй нэр өгдөг тохиолдол ч байдаг. Бид энэхүү бүтээлдээ орчин цагийн 6800 гаруй хүний нэр бүртгэн тэдгээрийн утгыг тайлбарласан билээ. Мөн түүнчлэн монгол хүний хүүхдэдээ нэр өгөх ёс заншил, цээрийг тус тус багтаасан болно.