Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Л.Сарантуяа
Хэвлэлийн газар: Мирном хэвлэлийн газар
ISBN: 9789997351210
Хэвлэсэн он: 2022
Хуудасны тоо: 289
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145х15 мм
Жин: 240.0 гр

Хүсэл хясал I

Зохиолч: Л.Сарантуяа ISBN: 9789997351210
Онлайн дэлгүүрийн үнэ

24,153 ₮

-3%
Хэмнэлт: 747 ₮
Үндсэн үнэ

24,900 ₮

Хавтас: Зөөлөн
Л.Сарантуяа (5)
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Л.Сарантуяа
Хэвлэлийн газар: Мирном хэвлэлийн газар
ISBN: 9789997351210
Хэвлэсэн он: 2022
Хуудасны тоо: 289
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145х15 мм
Жин: 240.0 гр

Номын тухай

Хөх хулгана жилийн хаврын адаг сар дуусаж урин цаг ирсэн тул малын хөлөөр манарсан тоос босно. Мөнгөн морьт сумын 520 үхрийг хариулж буй Бумангийн хотонд нэгэн таагүй явдал болсныг ойр хавийнхан жиг жуг хийн ярьцгаана.

Бумангийн туслах малчин Чанцал дутуу төржээ. Чанцалыг гэрээс гарч ирэхэд суурийн ахлагчийн гэрийн :": дэнд том дэлэнтэй хар үнээ тугалчхаад тугалаа толгойноос нь эхлэн идэж байхыг харсан залуу бүсгүй дуу алдан гэр лүүгээ харайн оржээ. Чанцал тэр дороо өвдөж долоон ^артай ураг зулбасан ажээ.

- Ёстой нэг ёрын юм аа! Энэ хар үнээ их муу зантай. Тугалсан үхэр тугалаа иднэ гэж би лав дуулаагүй юм байна. Буман минь, мордвол таарна. Муу ёртой үхрийг өөр  айлд хөөж аваачиж өг. Бумангийн эхнэр тавь эргэм насны   Оюундарь ийнхүү үглэж гарав. Буман зүүн орны өмнө завилж суугаад чөдрийн тасархай хаа залгаж үг дуугүй сууна.

-     Үгүй чи дуулж байна уу? Үгүй юу? Муу юм болох гээд  байгааг би мэдээд чамд хэлсэн биз дээ?

-  Хм. Мөн мэдэв ээ, чи. Нэгдлийн үнээ аваачаад нэг  айлд өгчих юм бол би жинхэнэ эсэргүүн болдог юм байгаа  дээ. Энэ дэмий яриагаа больж үз гэсэн Буман баганын өмнөх зөөгшсөн цэлгээн цайгаа авч залгилав.