Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ц.Оюунгэрэл, Л.Фолт
ISBN: 9789992902677
Хэвлэсэн он: 2007
Хуудасны тоо: 191
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x8 мм
Жин: 220.0 гр

Нүүдэлчний яриа

Онлайн дэлгүүрийн үнэ

12,125 ₮

-3%
Хэмнэлт: 375 ₮
Үндсэн үнэ

12,500 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Ц.Оюунгэрэл, Л.Фолт
ISBN: 9789992902677
Хэвлэсэн он: 2007
Хуудасны тоо: 191
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x8 мм
Жин: 220.0 гр

Номын тухай

Нүүдэлчний Яриа нь англи-монгол хэлний толь бичиг, сурах бичиг зэрэг уламжлалт сургалтын материалуудын зэрэгцээгээр ашиглах зориулалтаар бичигдсэн юм. Үүнийг бичих санааг анх Монголд байгаа Англи хэлний сурах бичгүүдийг судалж байх зуур олсон билээ. Ихэнх хэлний сурах бичгүүд Европын оюутнуудад зориулагдсан байсан юм. Арван нэгэн цагт зочны өрөөнд цай уух, Горькийн парк руу явах дараачийн метронд суух гэх мэтийн үйл явдлыг өгүүлсэн хэлний хичээл бүхий сурах бичгүүд Монголчуудын олонхид буюу Европын бус ямар ч орныхонд хамааралгүй, харь холын үйл явдлыг дүрсэлсэн байх нь олонтаа байлаа.
Англи-Монгол ярианы энэхүү номыг бичихдээ бид Монголчууд Англи хэл сурах явцыг өөрсдийнхөө соёлын амьдралтай ойртуулан, өөрсөддөө хамааралтай асуудал, үг хэллэгийг хэрэглэж мэдээлэлтэй болохын зэрэгцээгээр, энэхүү гайхамшигт оронд ирж байгаа гадаадын аялагчидтай соёлоо харилцан ойлголцоосой гэж хүссэн юм. Энэ номыг аялал жуулчлалын компаниуд гадаадын үйлчлүүлэгчиддээ малчны амьдрал, уламжлалыг таниулах зорилгоор авч хэрэглэнэ гэж бид найдаж байна. Түүнчлэн хотын Монголчууд хөдөөгийн малчдынхаа тухай илүү их мэдлэгтэй байгаасай гэж хүслээ.  Номын зарим зургийг Ачлал Хүүхдийн Хөгжлийн төвийн хүүхдүүд зурсан юм. Ачлал Хүүхдийн Хөгжлийн төв нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын хүүхдүүдэд бага сургууль, номын сан, тоглоомын талбай болон үдийн цай, хамгаалах байраар үйлчилдэг юм.
Жеффри Л.Фолт