Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Sayan pnblishing
ISBN: 978-9919-9041-4-2
Хэвлэсэн он: 2024
Хуудасны тоо:
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x135x13 мм

Бодролууд

Зохиолч: Sayan pnblishing ISBN: 978-9919-9041-4-2
Хямдралтай үнэ

17,500 ₮

-30%
Хэмнэлт: 7,500 ₮
Үндсэн үнэ

25,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Sayan pnblishing
ISBN: 978-9919-9041-4-2
Хэвлэсэн он: 2024
Хуудасны тоо:
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x135x13 мм

Номын тухай

Түүхийн хуудаснаа хамгийн ухаалаг, үлгэр жишээч хаан хэмээн дурсагддаг Марк Аврелий нь (МЭ 121-180) ромын нэр хүндтэй сэхээтэн гэр бүлд төрж өсжээ. Багадаа эцгээ алдсан түүнийг 138 онд эзэн хаан болсон Антонин Пий өргөж авч, өв залгамжлагчаараа сонгосон. 161 онд Антонинийг таалал төгссөний дараа тэрбээр дүү Луций Вертэйгээ Ромын эзэнт гүрнийг хамтран захирах болсон ч дүү нь 169 онд өвчнөөр өөд болсон байна. Марк эзэнт гүрнийхээ хил гааль, тогтвортой байдлыг чандлан сахиж, дорно зүгт парфичууд, умард зүгт германчуудаас ирж буй ноцтой аюул заналхийлэлтэй удаа дараа тулгарч байжээ. 168-180 оны ихэнх хугацааг Дунай мөрний ойролцоо германчуудын эсрэг голдуу амжилттай аян дайн хийж өнгөрөөн, 180 онд өвчнөөр таалал төгсжээ. Уран илтгэл, утга зохиолд багаасаа суралцсан Марк гүн ухааныг ихэд шимтэн судлах болсноос стоик философи түүнд онцгой нөлөө үзүүлсэн юм. Хожуу насандаа аян дайн хийж явахдаа бичсэн Бодролууд” хэмээх тэмдэглэлүүд нь өнөө цагийн хамгийн чухал, нэр нөлөөтэй бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог билээ. Айсуй үхлийг тайван тогтуун угтан авах, үүрэг хариуцлагаа ухамсарлах, сэтгэл хөдлөлөө захирч сурах зэрэг хүн бүрд тохиодог сорилтуудтай хэрхэн нүүр тулах тухай эргэцүүлэн тунгааж, стоик ёс зүйд тулгуурлан, дагаж мөрддөг зарчмуудаа нэгтгэн бичсэн энэхүү тэмдэглэл нь олон зуун жилийн турш тоо томшгүй манлайлагч, сэтгэгч, уншигч нарын ширээний ном болсоор байгаа билээ.