Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ц.Доржготов
Хэвлэлийн газар: Сэлэнгэ Прэсс
ISBN: 9789919979997
Хэвлэсэн он: 2023
Хуудасны тоо: 511
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 145*205 мм

Улаан орхимжны давалгаа

Зохиолч: Ц.Доржготов ISBN: 9789919979997
Онлайн дэлгүүрийн үнэ

33,950 ₮

-3%
Хэмнэлт: 1,050 ₮
Үндсэн үнэ

35,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Ц.Доржготов
Хэвлэлийн газар: Сэлэнгэ Прэсс
ISBN: 9789919979997
Хэвлэсэн он: 2023
Хуудасны тоо: 511
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 145*205 мм

Номын тухай

Ганга сайранд нууцаар хэдэн арваар, зуугаар нь буудсан лам хуваргын цогцос үерийн усаар урсаж нуур тойромд үйгээд, тэдний орхимж усны мандал дээгүүр салхинд улаан давалгаа мэт намирч байв. /Нүдээр үзсэн гэрчүүдийн дурсамж/


 Хөмөрсөн тогооны дотор тал шиг хүнхэр агаад аварга том, хав харанхуй шөнийн тэнгэрийн хормойг үүрийн гэгээ зугуухан  сөхөж шаргалтуулахад энд тэнд эрвэн сэрвэн сарьдгуудын ноёлох оргилууд сүүтэлзэн өндөлзөж өглөөний нартай түрүүлж золгохоор тэмүүлэв. Үүр цайхыг хүлээсэн их уулс аниргүй атлаа сүрдэм. 
Булган уулын хадан элгэнд хярж хэвтсэн бяцан туулай хав харанхуйгаар үргэн босож хэрдээ сүрхий чимээ дэгдээгээд нэгэн тийш дүүлэн хурдлав. Эргэн тойрон чив чимээгүй учир өчүүхэн анир содон. Харанхуйд давчуу цээжтэй хүний амьсгаадах чимээ хяхатнан, туулайн сэмхэн хөлөнд хөндөгдөж нурсан жижиг чулууд хаа нэгэнтээ уулын огцом энгэрийн хавтгай ханан хад руу саргин асгарлаа. Булган уулын хадан элэг өөд нэгэн бараан дүрс, сүнс сүүдэр мэт чив чимээгүй зүтгэлнэ. Тас хар хүний дүрс уул өөд мацах бөгөөд цагаан сахал нь харанхуйд анзаарагдах төдий цайвалзана.