
Зохиолч: | С.Товуудорж |
ISBN: | 9789919006181 |
Хэвлэсэн он: | 2023 |
Хуудасны тоо: | 228 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 205x145 мм |
Зохиолч: | С.Товуудорж |
ISBN: | 9789919006181 |
Хэвлэсэн он: | 2023 |
Хуудасны тоо: | 228 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 205x145 мм |
Таван мөртийнхөө эхний таван мөрийн гурван үсгийг ижил, сүүлчийн таван төгсгөлийн гурван үсгийг ижил байхаар бодож захиргаадсантай адил бичихийг оролдлоо. Эхний үед амаргүй юм. Монгол хэлний үгэст ийм боломж байна гэдгийг харуулахыг оролдов. Эхлээд таван мөртөө 555 ширхэгт хүргэе гэж зорив. Тэгсээр 200 орчим таван мөртийг бичихээр зүгширч байна шүү. Тэгсээр 555 ширхэг таван мөртөө дуусгав. Эргэж уншлаа. Алдаж эндэж сольсон үгс байна. Уншиж засаж дууслаа. Ерөөсөө үргэлжлүүлэн 999 тооны таван мөрт бичье гэж муйхарлав.
Зорьж зүтгэсээр нөгөө 999 тоонд хүргэлээ. Буцаж эргэж хурган уншиж заримыг засварлалаа. Одоо яах вэ. Европоос эхтэй СОНЕТ нэртэй 14 мөртэй шүлэг байдаг. Би шүлэг бичиж яаж чадах вэ. Ерөөсөө эргэцүүлэл дурсамж төрөгдөл тэмдэглэлээ 14 мөртөөр бичье. Тэгэхдээ бадаг бүрийн мөр бүхний эхний гурван үсгээ ижил үсгээр бичье гэсэн санаа төрөв. Бадаг бүрийнхээ төгсгөлийг мөн ижил үсгээр хашъя гэж саналаа.
Өвгөн зүгээр суухаар зүлгэж суу гэгчээр оролдлоо. За харин яаралгүйхэн бичлээ. Интернетийн монгол орос мэдээг уншина. Өөр ажил байх биш. Хааяа үгүүллэг оролдоно. Тэгсээр 157 тооны 14 мөрт, 999-өн таван мөртөө хамт “Тавтаар дэлбээлэхүй” нэртэй номоо хэвлүүлэв.