Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Шүүдэрцэцэг
ISBN: 9789919968519
Хэвлэсэн он: 2022
Хуудасны тоо: 148
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 170х245 мм
Жин: 274.0 гр

Хурим найрын дэг ёсны судар

Онлайн дэлгүүрийн үнэ

27,160 ₮

-3%
Хэмнэлт: 840 ₮
Үндсэн үнэ

28,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Шүүдэрцэцэг
ISBN: 9789919968519
Хэвлэсэн он: 2022
Хуудасны тоо: 148
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 170х245 мм
Жин: 274.0 гр

Номын тухай

Монголчуудын бэр гуйх, худ ураг болоцох ёсон 

Монголчуудын нэн эртнээс ураг барилдах, хуримлах зан үйл гүйцэтгэсээр иржээ. Монгол хуримын зан үйл Төв халх, Баруун монгол буюу ойрадууд болон буриад зэрэг бусад  ястнуудын хувьд өөр өөрийн өвөрмөц онцлогтой байдаг.    

Монгол угсаатан нь үр хүүхдээ гэрлүүлэх, өрх бүл болгохдоо бэр гуйх, хадаг тавих, сүй хэлэлцэх, инж тасалж өгөх, гэр бүрэх,  хүргэн хадмын хаяанд гэр барьж найрлах, шинэ гэрээ эргүүлж нүүлгэх, бэр авах, бэр хадамд мөргөх, хөшиг тайлах, гэхчлэн олон шат дараалалтай ёслол үйлддэг уламжлалтай байжээ.

Урианхай хуримын ёс их ардчилсан, хүнлэг агуулгатай юм.
...Бэрээ төрхөмөөс нь авчрахад, шинэ гэргий болж буй бүсгүй хадмынхаа хотонд ирээд мориноосоо буулгүй нар зөв гурав тойроод шинэ гэрийнхээ өмнө зогсоход, хадмын тал нь цагаан ширдэг дэвсэж байгаад, хадам ээж нь бэрээ угтан авна.

Бэргэд мориноосоо бууж, охиныг сугадан цагаан ширдэг дээр буулгана. Хүүгийн эх шинэ бэрдээ сүү барихад охин сүүг хоёр гардан авч амсаад аягаа эргүүлж өгнө.                Хүүгийн эх бэртэй хамт ирсэн бүх хүнд сүү амсуулна. Энэ үед хуримлагч хос залуус хамтдаа ширдэг дээр зэрэгцэн зогсоно. Тэр ширдэг дээр тариа цувуулан асгаж “Өлзий” зурсан байдаг.Бүх хүн сүү амсаж дуусахад хүү,бэр хоёр шинэ гэрийнхээ үүд рүү хараад ширдэг дээрээ зэрэгцэн сөхөрч сууна. Баруун талд хүү, зүүн талд нь бэр сууна.Тэр хоёрт мөлжсөн шагайт чөмгийг бүдүүн талаар нь хүүд, нарийн талаар нь бэрд атгуулна.Тэр хоёрын ард бэргэд зогсоод:
Шар наранд мөргөнө үү?
Шагайт чөмгөнд мөргөнө үү?
Дөрвөн аав ээжийн заяа сахиусанд мөргөнө үү?