Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Орчуулагч: А.Гэгээ
Хэвлэлийн газар: Мир ном хэвлэлийн газар
ISBN:
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 96
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 280х210х12 мм
Жин: 450.0 гр

Зураач Ф.Россигийн сонгодог зохиолууд (4 ном)

Зохиолч: ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

112,132 ₮

-3%
Хэмнэлт: 3,468 ₮
Үндсэн үнэ

115,600 ₮

Хавтас: Хатуу
Сонгодог цуврал Ф. Росси (4)
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Орчуулагч: А.Гэгээ
Хэвлэлийн газар: Мир ном хэвлэлийн газар
ISBN:
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 96
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 280х210х12 мм
Жин: 450.0 гр

Номын тухай

Дэлхий даяарх номд дуртай сая сая уншигч охид хөвгүүдийн хайрыг татсан сонгодог зохиолуудыг багц болгон таны өмнө толилуулж байна. Гайхамшигт ертөнц хийгээд хэний ч санаанд оромгүй адал явдлуудын цоморлог болсон ном тус бүр хүүхдийг тань өмнө нь хэзээ ч аялж байгаагүй ертөнцөд хөтлөх болно.

Энэхүү цувралд:

1. "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь"

               Хэрвээ та тэнгисийн гүний нууцад татагддаг, далай тэнгис дэх гайхалтай адал явдлуудыг мөрөөддөг бол Жюль Вернийн энэхүү сор бүтээл танд яг тохирно. Нууцлаг хэр нь сонирхол татам ахмад Немогоор удирдуулсан Наутилус шумбагч онгоцны бүхээг рүү профессор Аронакс, түүний үнэнч туслах Консейл болон далайчин Нед Ландын хамт ороорой. Тэгэх аваас усан доорх анд оролцон, хүн идэгч омгоос зугтаж, аварга наймалжийн дайралттай тулгарч... эцэс сүүлд нь аймшигт Маелстром эргүүлгээс холдох болно.

За шумбацгаая! Та нарыг уулга алдам адал явдал хүлээж байна.

2. "Эрдэнэсийн арал"

             Нууц эрдэнэсийн газрын зураг, алслагдсан нууцат арал, аюул дагуулсан аялал, дээрээс нь бүр далайн дээрэмчид!

Роберт Луис Стивенсоны сор бүтээлийн нэг “Эрдэнэсийн арал” романы энэхүү хувилбарт орхигдуулсан зүйл гэж үгүй. Эрдэнэсийн газрын зургаа аваад зохиолын гол баатар Жимтэй хамт эцэс төгсгөлгүй үргэлжлэх өргөн уудам далайд Хиспаниола хөлгөөр аялаарай. Замд таарах тулаанд аймшигт Лон Жон Силвертэй нүүр тулах үед уншигч таныг аймшиггүй зоригтой байна гэдэгт итгэж байна!  

3. "Жаалхан авхай нар"

            Ичимхий Бет, эелдэгхэн Мег, энхрий бяцхан Эми, дэггүй Жо нар бол Луиза Мэй Алкоттын "Жаалхан авхай нар" зохиолын гол дүрийн эгч дүүс билээ. Тэд ээжийнхээ хамтаар дайнд явсан аавыгаа хүлээж, өдөр бүрийг инээд хөөр, сэтгэл зовнил дунд өнгөрөөнө. 

Уншигч та тэдэнд тусалж чадахгүй ч эгч дүүсийн нэг болж, зугаатай явдлуудыг нь баярлан хуваалцаж, зовлон шаналалд нь хамт байж, охид бие биеэ хэрхэн хүмүүжүүлж бас зүүд мөрөөдлөө биелүүлэхэд нь хэрхэн тусалж байгааг өгүүлэх сэтгэл хөдлөм түүхийг унших болно.   

4. "Дэлхийн гүн рүү аялсан нь"

         Сониучирхал, эр зориг хийгээд бяцхан болчимгүй зан бол жинхэнэ аялагчийн мөн чанар юм шүү! Дээрээс нь Жюль Вернийн энэхүү сор бүтээлийн хүүрнэн өгүүлэгч Аксел маань нагац ах профессор Отто Лиденброкийн сэдсэн Дэлхийн гүнд юу байдгийг мэдэх сонирхолтой төлөвлөгөөнд оролцохоор шийдэхдээ тийм ч зоримог байгаагүй юм. Тэд нэгэн эртний номын зааврыг даган, манай гаргийн төв буюу гүн рүү нэвтрэн итгэхийн аргагүй нээлт хийж, гайхалтай амьтад хийгээд аюул заналтай тулгарах болно.

Энэхүү дахин давтагдашгүй бөгөөд мартахын аргагүй аялалд тэдэнтэй хамт гарцгаая.