Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: С.Сосор
ISBN: 9789997824837
Хэвлэсэн он: 2021
Хуудасны тоо: 219
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 198x180x18 мм
Жин: 235.0 гр

Гийчин гурамсан тууж

Зохиолч: С.Сосор ISBN: 9789997824837
Онлайн дэлгүүрийн үнэ

19,400 ₮

-3%
Хэмнэлт: 600 ₮
Үндсэн үнэ

20,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: С.Сосор
ISBN: 9789997824837
Хэвлэсэн он: 2021
Хуудасны тоо: 219
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 198x180x18 мм
Жин: 235.0 гр

Номын тухай

Уран зохиол гэдэг хэн хүн санаан зоргоор биччихэж болдоггүй авьяас, сэтгэлгээ, ур чадварын бүтээл байдаг билээ. Харин хэн дуртай нь бичиж, орчуулж болох мэт гэнэхнээр бодож, уран зохиолын мөн чанарыг хөсөр хаяж буй өнөө цагт үйл явдал хөөж бус зохиолын дүрийг амилуулж, дүрээр дамжуулан дотоод сэтгэл зүйг нарийн мэдэрч бичнэ гэдэг тун сайхан хэрэг. С.Сосорын гурамсан тууж бол уран бүтээлч хүний, тэр тусмаа эмэгтэй хүний дотоод ертөнцийг нээн харуулахыг зорьсон нэн шинэлэг туурвил юм.                           

Эмзэглэлээс тарчлаан хүртэл...

Ерөөс энэ гурамсан туужийн дүрүүд авьяасын эмзэглэлээс уран бүтээлийн мөн чанарыг бүтээх гэж тарчилж яваа тийм бүсгүйчүүд. Зураач бүжигчин,хөгжимчин бүсгүйчүүдийн золиос нь уран бүтээлч өөрөө байвч зорилго нь урлагийг бүтээх болохоор энэ нь нэг талаар амтат тарчлаан юм. Чухам энэ тарчлааныг бүтээх гэж зохиолч бүсгүй өөрөө ч багагүй тарчилж нуё нулимстайгаа холилдсон гэдэгт би эргэлзэхгүй байна.

     

Утга зохиол судлаач, шүүмжлэгч Хөх Толбот Д.Төмөр-Очир