Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Хувь хүний хөгжлийн институт
ISBN: 9789997882448
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 180
Номын хавтас: Супер
Номын хэмжээ: A5 мм
Жин: 160.0 гр

Амжилтын хөтөч - 2022

Онлайн дэлгүүрийн үнэ

22,310 ₮

-3%
Хэмнэлт: 690 ₮
Үндсэн үнэ

23,000 ₮

Хавтас: Супер
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Хувь хүний хөгжлийн институт
ISBN: 9789997882448
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 180
Номын хавтас: Супер
Номын хэмжээ: A5 мм
Жин: 160.0 гр

Номын тухай

АМЖИЛТЫН ХӨТӨЧ 2021 - ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ ЗОРИЛГО БОЛ ЕРДӨӨ МӨРӨӨДӨЛ ТӨДИЙ... 2021 оноо төлөвлөхөд бэлэн үү? Хувь хүний хөгжлийн институтээс эрхлэн гаргадаг АМЖИЛТЫН ХӨТӨЧ 2021 төлөвлөгч дэвтрийг үр дүнтэй хөтлөн жилийн 365 хоногийг УТГА УЧИРТАЙ, ЗОРИЛГОТОЙ, ХАРАМСАХГҮЙ өнгөрүүлэх боломжтой боллоо.

     Амжилтын хөтөч дэвтэр хөтлөх заавар: Цагийн менежментийн тухай ярихад «цаг» буюу өгөгдсөн хугацааг хэрхэн зөв удирдах талаар ярьдаг. Үүний зорилго нь бага хугацаанд ихийг бүтээж, яаралтай ажлуудыг хурдан бөгөөд үр ашигтай хийхэд оршдог. Гэвч зөвхөн цаг хугацаанд төвлөрч ажиллаж амьдрах нь сөрөг үр дагавартай. Баригдмал, хянуулсан мэт байдалд ажилласнаар бид өөрсдийгөө хямраах байдалд оруулж мэднэ. Асуудлаа тухайн цагтаа шийдвэрлэж амжихгүй бол хүнд байдалд орж, амьдралыг таашаан мэдрэх боломжгүй болон, хамаг зүйл утгагүй, хоосон санагдаж эхэлдэг. Ерөнхийдөө цаг төлөвлөлтийг гурван хэсэгт хувааж үздэг.

1. Харах цаг буюу урт хугацааны төлөвлөлт Урт хугацааны жилийн төлөвлөгөө нь бидэнд алсын хараа, баяр хөөр, амар тайван байдлыг өгдөг. Амжилтын хөтөч төлөвлөгөөний дэвтрийн эхний хэсэгт бүтэн жилийн хуанли бий. Та тэр хэсэгт жилийн хугацаанд төлөвлөсөн чухал ажлуудаа тэмдэглээрэй. Та ирж буй он цагийг урьдчилан төлөвлөснөөр өөрийнхөө амьдралд эзэн болох, өөрийгөө удирдан жолоодох эхний алхамаа хийх болно. Мөн сар бүрийн эхний хэсэгт буй “Энэ сард хийх чухал ажил ба чиглүүлэлт” гэсэн хуудас бүхий хэсэгт та өөрийн амьдралын урт хугацааны зорилго, алсын хараа, амьдралын зарчимаа тодорхой болгон бичиж тэмдэглээрэй. “Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино” гэж агуу үг бий. Та өөрийн амьдралын 10 буюу түүнээс дээш жилийг төсөөлөн бодож төлөвлөгөөндөө оруулаарай.

2. Бэлтгэх цаг буюу дунд хугацааны төлөвлөлт Хүний амжилтыг зөвхөн мөнгө, албан тушаал хоёр тодорхойлдоггүй. Бодит амжилтанд хүрч, аз жаргалтай байхын тулд амьдралынхаа бүх талбаруудыг хамтад нь хөгжүүлэх хэрэгтэй. Сар бүрийн эхинй хэсэгт “Энэ сард амьдралдаа хийх хөрөнгө оруулалт” гэсэн хэсэгт амьдралынхаа үнэт зүйлс болсон, ажил хөдөлмөр, эрүүл мэнд, харилцаа, санхүү, өөрийн хувийн хөгжилөө төлөвлөн бичээрэй. Амьдралын үнэт зүйлс тань үргэлж хамтдаа баланстай хөгжиж байх ёстойг бүү мартаарай.

3. Хийх цаг буюу богино хугацааны төлөвлөлт Алсын хараа, холын зорилгоо тодорхойлоод тухайн сардаа хийх чухал ажлуудаа төлөвлөсөн бол одоо долоо хоногийн хийх ажлаа бэлтгэн төлөвлөнө. Долоо хоногийн эхний хэсэгт тухайн долоо хоног зайлшгүй хийж амжуулах ажлаа өөртөө сануулан тодорхой бичнэ. Тэгээд өдөр, цагуудад хийх ажлаа хуваарилан жагсаан бичнэ. Цагаа төлөвлөдөг хүн хамгийн үнэ цэнэтэй хүн байдаг гэдгийг дахин сануулахад илүүдэхгүй биз ээ. Долоо хоногийн эцэст тухайн долоо хоногоо дүгнэж юу амжилттай, юу амжилтгүй болсныг дүгнэн цэгнэж, өөрийгөө урамшуулан, талархлын үгээ бичээрэй. Ингээд та Амжилтын хөтөч дэвтрийг үр дүнтэй хөтлөн жилийн 365 хоногийг УТГА УЧИРТАЙ, ЗОРИЛГОТОЙ, ХАРАМСАХГҮЙ өнгөрүүлэх боломжтой боллоо. Танд баяр хүргэе.