Зохиолч: | Лэйл Лөундэз |
Орчуулагч: | А.Хишигсүрэн |
ISBN: | 978-99192-0-047-3 |
Хэвлэсэн он: | 2020 |
Хуудасны тоо: | 307 |
Номын хавтас: | |
Номын хэмжээ: | 206x146x11 мм |
Жин: | 355.0 гр |
Зохиолч: | Лэйл Лөундэз |
Орчуулагч: | А.Хишигсүрэн |
ISBN: | 978-99192-0-047-3 |
Хэвлэсэн он: | 2020 |
Хуудасны тоо: | 307 |
Номын хавтас: | |
Номын хэмжээ: | 206x146x11 мм |
Жин: | 355.0 гр |
Та сонгосон хүнийхээ зүрх сэтгэлийг байлдан дагуулаад, өөртөө хайрлан дурлуулсаар байх нь боломжтой, учир нь нууцыг нь эс тайлж чадсан олон зуун жилийг үдсэний эцэст шинжлэх ухаан хайр дурлал гэдэг нь чухам юу вэ гэдгийг нээн таниулж байна. Хайр сэтгэл хаанаас ирдэг вэ? Юу түүнд үхлийн сум зоодог вэ? Юу түүнийг оршсоор байхад хүргэдэг вэ?
“Хэнийг ч өөртөө дурлуулах нь” номондоо эрэлтээрээ тэргүүлсэн номуудын зохиолч, олон улсад нэрд гарсан, харилцааны том мэргэжилтэн Лэйл Лөундэз хайр сэтгэлийг урган соёолоход хүргэдэг зургаан чухал хүчин зүйл байдаг болохыг тунхаглаж байна. Чингээд таалагдагчид чинь таныг “заяаны минь хань” гэж бодогдоход хүргэх наян таван сэтгэл догдлом бөгөөд эзэмшихэд түвэгтэй бус аргуудыг танилцуулж байна.
Яг юу хүнийг дурлахад хүргэдгийг та мэддэг болно: Анхны харц тулгаралт, хувцаслалт, биеийн хөдөлгөөн, анхны яриа, анхны болзоо хайр дурлалыг хэрхэн төрүүлдэг вэ? Хэзээ ширүүхэн “тоглох”, болзох санал яаж тавих, анхны сэтгэгдлийг нь хэрхэн мартагдашгүй сайхан болгохыг та олж мэднэ.
Өчүүхэн дөлийг дүрэлзэн асах гал болтол нь өрдөж болдгийн нэгэн адил сэтгэл нь өчүүхэн төдий татагдаж буйг нь амьдралынх нь утга учир болсон гал халуун хайр дурлал болтол нь тэтгэн газар авахуулж болно. “Хэнийг ч өөртөө дурлуулах нь” үүнийг хэрхэн хийхийг харуулах бөгөөд та өөрийнхөө сонгосон хэний ч (тийм ээ, хэнийг ч!) зүрх сэтгэлийг байлдан дагуулах арга ухаанд суралцана.