Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Батзоригт Мөнхтуяа
ISBN: 978-99192-2-911-5
Хэвлэсэн он: 2019
Хуудасны тоо: 65
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 265x221x10 мм
Жин: 465.0 гр

Шидэт хуудас

Онлайн дэлгүүрийн үнэ

24,250 ₮

-3%
Хэмнэлт: 750 ₮
Үндсэн үнэ

25,000 ₮

Хавтас: Хатуу
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Батзоригт Мөнхтуяа
ISBN: 978-99192-2-911-5
Хэвлэсэн он: 2019
Хуудасны тоо: 65
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 265x221x10 мм
Жин: 465.0 гр

Номын тухай

Шидэт хуудас
Эхлэл
Намайг Бодоо гэдэг. Харин манай ангийнхан намайг Бүдүүнээ, гэрийнхэн Бондоолой гэх мэт янз бүрээр л дууддаг. Харин найзууд маань намайг хэн гэж дууддаг гэж бодож байна?. Бодохоос ч муухай, тэд намайг Өөхөн бөмбөг гэдэг. Үнэхээр муухай байгаа биз?. Найзуудаа, хамгийн сайн найзаа ч тэр, ангийнхаа хүүхдүүдийг ч тэр, хэзээ ч ингэж муухайгаар хэлж болохгүй шүү! . Найзыгаа гомдоох хамгийн өөдгүй хэрэг, тийм биз дээ.
Хүүхдүүдээ, та нарт чамайг гомдоосон ч гэсэн хамгийн сайн найзууд гэж байдаг уу? Надад бол хоёрын хоёр найз байдаг, тэдний нэрийг Тодоо ба Гэгээ гэдэг. Би та нарт бид гурав хэрхэн сайн найзууд болсон түүхийг одоо ярьж өгье. Бүх зүйл ингэж эхэлсэн юм. Нэг удаа багш хүүхэд бүрийг самбарын өмнө зогсоогоод сайн талуудаа нэрлэ гэсэн юм. Тэгэхээр нь би
-Би гэрийн даалгавраа цаг тухайд нь хийдэг,бас ямар ч хүүхдэд байхгүй сониуч зантай, бас ангиасаа хамгийн олон ном уншсан гэтэл сахилгагүй Тодоо тэндээс:
-Бас хамгийн бүдүүн нь гэхэд ангийн хүүхдүүд нирхийтэл инээж,Гэгээ бүр ч ихээр шоолон инээсэн юм. Тэгээд анхандаа тэр хоёрт үнэхээрийн дургүй хүрдэг байсан. Харин цааш юу болсон тухай сонирхмоор байвал анхаарлаа шидэт хуудсанд хандуулаарай хүүхдүүдээ.
Хэцүү даалгавар
Нар ээсэн халуун өдөр байсан юм. Хичээл эхлэх хонх жингэнэн дуугарахтай зэрэгцэн багш ангид орж ирлээ. Бид багштай мэндлээд цүнхнээсээ ном дэвтрээ гарган хичээлдээ бэлдэж байлаа. Уламжлал ёсоор гэрийн даалгавар шалгахдаа нэгдүгээр салааны эхний эгнээнд суудаг надаас эхлэдэг болохоор би байнга хичээлээ цаг тухайд нь хийчихдэг юм. Гэтэл тэр өдөр Тодоо, Гэгээ хоёр хичээлдээ амжиж ирээгүй байлаа. Би ч дотроо
-Тэр хоёр хожигдож ирээд багшид нэг сайн зэмлүүлээсэй, тэгвэл ч ёстой сайхан даа. Хүндшоолуулах ямар байдгийг өөрсдөө мэдрэг гэж бодохоос хөх инээд хүрч байлаа. Багш ирц бүртгэхээр журнал дэлгэх мөчид Тодоо, Гэгээ гээд нэрийг нь дуудмагц Ирээгүй гэж би хамгийн чангаар хэлнэ дээ гэж бодож суутал гэнэтхэн агаарт эргэлдэн хөөрөх эрээн бөмбөг яах ийхийн зуургүй анги дахь нам гүмийг эвдэн, цонхны шилийг тар няр хийлгэн хагалж бутарган орж ирээд багшийн ширээн дээр нэг ойсноо шалан дээр унав.
Хүүхдүүд бүгд бужигналдан хэн цонх хагалсныг мэдэх гэж цонхоор гадагшаа харцгаахад хувцсаа хааш яаш өмсөж, цүнхээ нэг мөрөндөө үүрсэн, дэлдэн чихтэй, буржгар үстэй Тодоог сургуулийн жижүүр чихдэж аваад дотогшоо орж яваа харагдана. Би ч бараг эрээн бөмбөгийг нь хараад л Тодоог гэдгийг нь мэдсэн л дээ.
Сахилгагүй Тодоог самбарын урд толгой гудайлган ангийн цонх хагалсан буруу үйлдэлдээ гэмшин зогсоог харах үнэхээр хөгжилтэй байлаа. Багш Тодоог загнана
-Хичээлээс хоцорно. Ангийн ажлаас зугтаана. Дээр нь цонх хагална. Чи ер нь ямар сахилгагүй хүүхэд вэ? хэмээн зэмлэхийг сонссон миний хэл загатнаж, багш бас нэг дутагдлыг нь дутуу л хэлээд байна даа гэж бодоод
-Бас муу сурна гэж амандаа бувтналаа.
Миний хэлсэн үгийг Тодоо аль хэдийн сонсоод
-Чамайг даа гэж гараа зангидан зангав.
Яг тэр мөчтэй зэрэгцэн ангийн хаалга чахран онгойж, хаалгаар орж ирэх бүлтгэр том нүдтэй, урт үсээ нямбайлан самнаж, үсний гоёл алаглуулан зүүсэн бор охины зүг бүх хүүхдийн анхаарал хандав. Энэ охин бол өнөөх намайг хамгийн ихээр шоолж инээгээд байдаг Гэгээ юм. Тодоог зэмлээд ууртай байсан багш
-Гэгээ самбарын урд зогс. Чи ер нь хичээлээс хоцорсноо мэдэж байна уу? гэхэд Гэгээ нэг их гэмшсэн шинжгүй
-Уучлаарай багшаа. Өнөөдөр дугуйлантай байсан юмаа гээд үснийхээ боолтыг оролдон намжирдана. Би ч мөн дуугүй өнгөрч чадалгүй:
-Дугуйлан гэнэ шүү. Үсээ янзалж маягласаар байгаад хоцорсон биз гэхэд ангийн хүүхдүүд нирхийтэл инээлдлээ. Гэгээ Тодоо хоёр над руу хачин их ууртайгаар харж байлаа. Харин би бол дотроо нэг сайн хариугаа авлаа даа гэж бодож суутал багш:
-Бодоо самбарын урд гар. Яагаад анги үймүүлээд байгаа юм бэ? гэх нь тэр. Би саяхан л Тодоо, Гэгээ хоёроос хариугаа авчихлаа гэж бодож байсан бол одоо өөрөө бас шийтгүүлэх болсондоо гэмшин самбарын өмнө очиж зогслоо. Намайг дэргэд нь зогсох болсонд Тодоо, Гэгээ хоёр баяртай байгаа нь мэдээж хэрэг тул тэр хоёрын царайг ч харж чадсангүй.
Багш биднийг ийн зогсоож орхиод эргэн харж самбар дээр “Ардын үлгэрүүд” гэж бичиж, доогуур нь шохойгоор чахруулан зураад
-Та гурав тийм л сүрхий юм бол энэ сэдвээр сургуулийн эцэг эхчүүдийн өдөрлөгт зориулсан тоглолтод жүжиг тоглоно. Сургуулийн номын санд оч. Тэнд хэрэгтэй бүхэн чинь байгаа. Ном сайн унш, судал. Хамгийн гоё үлгэрээр жүжиг тоглоно гэдэгт багш нь итгэж байна гэж хэлэх нь тэр. Энэ санал надад тийм ч таатай санагдсангүй. Учир нь,бид гурвын бодол санаа үргэлж зөрж маргаан үүсгэж муудалцдаг юм. Тэгээд тэрхэн мөчид бид гурав Энэ хэзээ ч бүтэхгүй хамгийн ХЭЦҮҮ ДААЛГАВАР гэдгийг нэг нэгэндээ харцаараа хэлсэн билээ.