ISBN: | 9789996252440 |
Хэвлэсэн он: | 2020 |
Хуудасны тоо: | 230 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 205x145x7 мм |
Жин: | 250.0 гр |
ISBN: | 9789996252440 |
Хэвлэсэн он: | 2020 |
Хуудасны тоо: | 230 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 205x145x7 мм |
Жин: | 250.0 гр |
Энэ хорвоод хүний төрөл олж төрөх нь үй олон тохиолдлоос ганц олдох дээдийн дээд ховор заяа гэдэг билээ.Тэгвэл тэрхүү олдошгүй ховор эрдэнэ хүний биеийг бий болгож төрүүлж буй үйлдвэрлэгч нь эцэг эх юм. Бүтээгдэхүүний чанар үйлдвэрлэгчээс шууд хамаарах нь мэдээж.Бүхэл бүтэн хүнийг бий болгож тээж төрүүлнэ гэдэг ямар ч эд хөрөнгө байшин барилга бүтээхээс илүү чухал бөгөөд хариуцлагатай ажил байх ёстой. Гэтэл үр хүүхэд олж тээж төрүүлэх нь энгийн, байдаг л нэг урсгалаар болдог зүйл мэтээр ихээхэн хайхрамжгүй ханддаг үзэгдэл эцэг эхчүүдэд нийтлэг байна.
Өнөө үед эцэг эхчүүд бид хүүхдээ нэгэнт гарсан хойно нь сайн хүн болгох гэж элдэв сургалт дамжаа хэсч, үнэтэй төлбөртэй сургуульд явуулах зэргээр хичээдэг нь нилээд их боломжийг алдаж хожимдсон хойноо ухаарч байгаа хэрэг мэт.
Зүй нь бол жирэмслэхээсээ өмнө төлөвлөж бие сэтгэлээ бэлдэж, хүүхэд олох тэр өдрийг тогтоон, шинжиж өлзийтэй сайн өдөр билэгшээж жирэмслэх нь ухаант мэргэн хүүхэд төрүүлэх эх үндэс болдгийг энэ номонд өгүүлсэн байна.
Буддын гүн ухаанд "Учир шалтгаангүй зүйл нэгээхэн ч үгүй бөгөөд учир шалтгаан байж л үр дагавар гарна" хэмээн сургасан байдаг. Тэгвэл ухаан санаа саруул, бие бялдар нь эрүүл чийрэг, сэтгэл оюун нь энэрэнгүй, авъяас билэг нь хурц үр хүүхэд төрөх тэрхүү шалтааныг нь эцэг эхчүүд бий болгохыг төлөө хичээх ёстой.