Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: ДР. Жое Диспенза
ISBN: 978-99192-3-372-3
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 402
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 230x150x25 мм
Жин: 500.0 гр

Тархиа өөрчилж амьдралаа өөрчил

Онлайн дэлгүүрийн үнэ

24,250 ₮

-3%
Хэмнэлт: 750 ₮
Үндсэн үнэ

25,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: ДР. Жое Диспенза
ISBN: 978-99192-3-372-3
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 402
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 230x150x25 мм
Жин: 500.0 гр

Номын тухай

Амьдралаа өнгөрсөн цагийнхаа дурсамжаар бус ирээдүйн алсын хараагаараа тодорхойлох аргыг энэ ном танд заах болно. Энэ ном “амгалан сайхан амьдрах технологи”-ийг танд өгнө. Технологи гэдэг нь ийм байх ёстой гэж итгэсний үндсэн дээр хийгдэх бус ийм байдаг гэж батлагдсаны үндсэн дээр хийгддэг арга барил юм. Технологи гэдэг бол хэнийг ч алагчилдаггүй. Та хэн ч байж болно. Өнөөдөр хүн төрөлхтөнд бүх юм байна. Гэвч бид аз жаргалтай, амгалан сайхан амьдарч байна уу? Үүнийг бид гаднаас хайгаад олохгүй. Бид үргэлж гаднаас хайсаар ирсэн. ... Гэтэл энэ бүх баялаг, аз жаргал, эрүүл мэнд, амар амгалан бүгд бидний дотоодод байсан... одоо ч оршсоор байгаа... гол нь бид дотогшоо өнгийх аргаа алдсан... биднийг дотогш өнгийхөд дэндүү их юм сатааруулдаг. Амьдрал, мөнгө, ажил, хүмүүс, хэвлэл мэдээлэл, архи, тамхи, хүүхэн, мөрийтэй тоглоом, ай-фон гэх мэт. Нэг сар буюу 20-30 цагийг өөртөө зориулж, өөрийгөө илүү таньж, дотогшоогоо өнгийx чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхээр хүмүүс 30 цаг гэдэг чинь дэндүү их байна гэж хэлнэ... Тэгвэл өөртөө тийм хэмжээний цаг зарцуулж чадахгүй юм бол өөрөө ер нь хэр үнэ цэнэтэй хүн бэ? Хүн бүр өөрийн үнэ цэнэтэй гэж үг байдаг.... үнэгүйдүүлэх юм бол эцэст нь өөрөө л бүгдийг төлнө.. тэгэхээр өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхийг хүсэж байгаа бол өөрийнхөө дотогш өнгий.... Үүнийг хүн шууд хийж чаддаггүй. Үүнийг хийхэд эхлээд суралцах шаардлагатай болдог... Яг л хүүхэд анх үсэг уншиж сурдаг шиг, тоо бодож сурдаг шиг... сурсан байхад ямар хурдан сайхан уншдаг билээ, ямар мундаг сайн боддог болдог билээ... яг л ийм зүйл болдог.
Lео Толстой хэлэхдээ “Хүн бүр дэлхийг өөрчлөх тухай боддог ч хэзээ ч өөрийгөө өөрчлөх тухай боддоггүй”. Тэгвэл өнөөдөр энэ ном өөрийгөө өөрчлөх аргыг бидэнд зааж өгч байгаа юм. Бид өөрсдийгөө өөрчлөх талаар бодоход цээжинд багтдаг ч өөрчлөнө дөө гээд яваад л байдаг. Гэтэл явсаар өдий хүрсэн байх юм. Тэгвэл өөрчлөгдөх яагаад хэцүү байдаг, яаж өөрчлөх талаар Др. Жое Диспенза бидэнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зааж өгсөн гайхамшигт бүтээл өнөөдөр та бидний гар дээр ирээд байна. Др. Жое Диспенза нь Лондон дахь Уаткинс сэтгүүлийн газраас жил бүр шалгаруулдаг, 2020 оны "Хамгийн оюунлаг нөлөө бүхий 100 хүмүүс" жагсаалтын гучдугаар байрт эрэмбэлэгджээ.