Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ч.Солонго
ISBN: 9789997852120
Хэвлэсэн он: 0
Хуудасны тоо: 448
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x15 мм
Жин: 365.0 гр

Оросын иргэний дайны түүхэн үнэн ба худал домгууд

Зохиолч: Ч.Солонго ISBN: 9789997852120
Онлайн дэлгүүрийн үнэ

34,920 ₮

-3%
Хэмнэлт: 1,080 ₮
Үндсэн үнэ

36,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Ч.Солонго
ISBN: 9789997852120
Хэвлэсэн он: 0
Хуудасны тоо: 448
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x15 мм
Жин: 365.0 гр

Номын тухай

Барууны капиталист бүлэглэл үүссэн цагаасаа хойш хэзээ ч өөрсдөө гардан дайн дажин хийж байгаагүй ба гагцхүү бусдыг хуурч мэхлэн харанхуйгаар нь далимдуулж өөрсдийн зорилгодоо ашигласаар ирсэн юм. Үүний тулд тэд тухайн нэг улс үндэстний нэг хэсэгт нь нөгөө хэсгээ цөлмөн шулах, шимэгчлэх амьдрах, улс үндэстнийхээ хуримтлуулж ирсэн нийгмийн дундын баялагийг харийнхны ил далд дэмжлэг ивээлд дулдуйдан харийн ойлгомжгүй - хоосон уриа лозунгуудаар түрий барин луйвардах боломжийг олгох замаар өөрийн талд татан оруулдаг. Үүний нөгөө эсрэг талд өөрсдийн эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлийнхээ зцсийн үр шимийг санхүүгийн элдэв нарийн apгa бачаар шулуулж эрийн дөнгөнд орсон үнэмлэхүй олонх одоо өөрсдийнхөө амь амьдрал хувь тавилан төдийгүй тэдний үр хүүхдүүд хойч ирээдүйнх нь хувь заяа тун бүрхэг байдалд орж байгаа мэдэрч эхэлсэн олонх үлддэг.

Чухамдаа энэхүү зориудаар үүсгэсэн дотоод зөрчил дээр нь барууны олигарх үндэстэн дамжсан бүлэглэлүүд тоглож цаг нь болохоор хоёр талыг мөргөлдүүлж тухайн улс үндэстнийг хэзээ ч эвлэрэх хагаралд түлхэн оруулж байгаад тэдний ивээлээр түрий барьж баяжсан цөөнхийг нь сая тонон дээрэмддэг ба үүний зэрэгцээ айн ард түмнийг цаашид өөрсдийн байнгын эрхшээлд оруулахыг оролддогийг хүн төрөлхтний өнгөрсөн 400 гаруй жилийн түүх баталж байна. Дэлхий дээр одоо албан ёсоор тусгаар тогтсон гэх 200 гаруй улс байгаа гэх боловч тэдгээрийн хэд нь Барууны үндэстэн дамжсан бүлэглэл, тэдний жанжлалыг сөрөн зогсох чадвартай байгаа билээ?! Тэд энэ бүх түүхийг өөрсдөдөө тохируулан бүрэн гуйвуулж гөрдөж боловсролыг мөнгө саах apra болгон хувиргаж эрүүл мэндийн салбарыг мөнгөтэй цөөнхөд эрүүл мэндийг худалддаг болгох замаар өөрсөддөө ашигтай "ирээдүй''-r бүтээхийг оролддог түүхэн араншинтай гэдгийг мартах ёсгүй.

Уншигч Та 1921 оны Ардын хувьсгалаас хойшхи 1933-1939 оны цэвэрлэгээ ямар түүхэн шалтгаануудтай байсныг, тэр үеийн бодит байдал, түүний урьдчилсан нөхцлүүд үнэн хэрэг дээрээ ямар байсныг номонд өгүүлж буй үйл явдлуудаас тодорхой ойлгон ухаарна гэдэгт найдаж байна.