Зохиолч: | Д.Батболд |
ISBN: | 978-99962-4-371-4 |
Хэвлэсэн он: | 2015 |
Хуудасны тоо: | 182 |
Номын хавтас: | Зөөлөн, супер |
Номын хэмжээ: | 238х255х18 мм |
Жин: | 1185.0 гр |
Зохиолч: | Д.Батболд |
ISBN: | 978-99962-4-371-4 |
Хэвлэсэн он: | 2015 |
Хуудасны тоо: | 182 |
Номын хавтас: | Зөөлөн, супер |
Номын хэмжээ: | 238х255х18 мм |
Жин: | 1185.0 гр |
Алтайн их уулсаас дорнын уудам тал хүртэл сунаж тогтсон Монгол орны өргөн уудам нутагт Сибирийн ой тайгаас Төв Азийн говь цөлд шилжих байгалийн олон бүс бүслүүр, газрын гадаргын олон хэв шинж сүлэлдэн оршино. Монголын нутагт эрт галавын амьдралын ул мөрийг хадгалсан цав толгод, говийн өвөрмөц тогтоц, зах хязгаар нь үл үзэгдэх уудам тал хээр, дүнхийн хөхрөх уул нурууд, цэлэлзэн давалгаатах нуур цөөрөм, шуугин урсах гол мөрөн, нууцлаг сонин агуй хонгил, өрх тогоо гээд бидний мэдэх хийгээд, үл мэдэх олон зуун гайхам сонин газрууд бий. Энэхүү бүтээл нь Монгол орны байгалийн сэдэвчилсэн зурагт лавлах бөгөөд уг лавлахад мөнх цаст уул (9), гол мөрөн (21), нуур (19), уул нурууд (26), элс, говь, тал (15), галт уул, агуй (10) зэрэг 100 газрын тухай өгүүлэх болно. Лавлахыг үзэх, унших, хэрэглэхэд хялбар байлгах үүднээс тодорхой сэдвийн дагуу үндсэн мэдээлэл, тайлбар таниулга, тодорхойлолтыг эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүлэл хэлбэрээр цагаан толгойн үсгийн дарааллын дагуу жагсааж бичсэн байна.