Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Б. Сарантуяа
ISBN: 9789919233617
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 390
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 145х210х25 мм
Жин: 520.0 гр

Тогосын цөс

Онлайн дэлгүүрийн үнэ

29,100 ₮

-3%
Хэмнэлт: 900 ₮
Үндсэн үнэ

30,000 ₮

Хавтас: Зөөлөн, супер
Б.Сарантуяа (2)
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Б. Сарантуяа
ISBN: 9789919233617
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 390
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 145х210х25 мм
Жин: 520.0 гр

Номын тухай

Ази дорно дахины Ромео Жулетта хэмээгддэг нэгэн хайрын гэгээн түүхийг хүүрнэх энэхүү зохиолд Юань улсын төгсгөл үед амьдарч асан Юньнаны захирагч Базарбарам вангийн охин авьяаслаг шүлэгч Агай гүнжийн гэгээн хайр, ариун мөр, гунигт хувь тавилангийн тухай өгүүлнэ. Өмнөд хятадын ард түмний дунд үе улиран дуулагдаж ирсэн янаг амрагийн сэдэвт гуниг харууслын дууллын эзэн, алтан ургийн монгол бүсгүй Агай гүнжийн амьдралаар тэнгэрийн их Юань гүрний мандан бадраад мөхөн буурсан бахархалт хийгээд эмгэнэлт түүхийн зурвас үеийг харуулсан болно.
Юань улсыг түлхэн унагасан улаан алчууртны бослого ид дэгдэж асан тэр цагт Агай гүнжийн эцэг Базарбарам вантан бээр үр удам, үндэс угсааг эрхэмлэгч алтан ургийн зөрчиж болохгүй цааз хязгаарыг алхаж нэгэн шийд гаргасан нь Юань гүрний баруун өмнөд биеийг хамгаалахын төлөөнөө улаан алчууртныг хавсран дарсан Дали нутгийн захирагч харь үндэстэн Дуань гүнд хайртай охин Агай гүнжээ богтлон өгөх шийдвэр байжээ.
Гэвч хожмын үйл явдлууд, урган боссон учир шалтгаан, буруу санаатны хорт явуулга, дасан ижилдсэн тэдний амьдралд давж туулшгүй зовлон учруулахын цагт хайр сэтгэлийн гэгээн үнэний төлөө хатуу зарлигт толгой бөхийн, бүлээн нулимс яруу шүлгээ цацал болгон өргөөд одсон залуухан бүсгүйн зүрхнээс урссан хайр, унагасан нулимс, ивэлсэн шүлэг зургаан зуун тавин жилийн туршид түүхийн цоохор хуудсыг дамжин өртөөлсөөр өнөө уран зохиолын хэлнээ буун, уншигч таны гар дээр очиж, гэгээн хайрын нандин түүхээ номын хуудсанд шивнэн өгүүлж байна. Таалан болгооно уу!