Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Болдбаатарын Гэрэлчимэг
ISBN: 978-99978-77-62-8
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 150
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 205x150x8 мм
Жин: 160.0 гр

Мөрөөдөх эрх

Онлайн дэлгүүрийн үнэ

24,250 ₮

-3%
Хэмнэлт: 750 ₮
Үндсэн үнэ

25,000 ₮

Хавтас: Зөөлөн, супер
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Болдбаатарын Гэрэлчимэг
ISBN: 978-99978-77-62-8
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 150
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 205x150x8 мм
Жин: 160.0 гр

Номын тухай

Мөрөөдөх эрх номыг худалдан авахаар зэхэж буй уншигчдад зөвлөх нь...

Энэхүү номонд бүтэн көүчийн програм багтсан байгаа тул нэг суултаар унших огт боломжгүй. Маш олон хүнд асуултууд, дотроо тунгаан бодох сэдвүүдтэй тул нэг өдөрт 1 бүлэг уншихыг зөвлөж байна.
Мөн замд явахдаа, гадуур алхангаа унших ном биш тул та өөрөө өөртөө тусдаа цаг гаргаж уншаарай. Миний зөвлөгөө бол өглөө бүр өөртөө 1 цагийг зарцуулан бүлэг тус бүрийг хийх.
Өөрийн хэрхэн бүлэг бүр дээр ажиллаж байгаагаа Лэйдис групп дотроо хуваалцан бие биенээсээ урам аван яваасай гэж хүсэж байна. Учир нь энэ номыг уншаагүй хүмүүс таны ярих энгийн боловч маш гүн гүнзгий зүйлийг ойлгохгүй. Энэ үед та ганцаардаж магадгүй. Тиймээс таньтай адил номоо уншиж байгаа бүсгүйчүүдийнхээ хэрхэн өдөр бүрийг ашиглаж буйг ажиглан, бие биедээ урам өгч, босгон байгуулаарай.
Өөрөө өөртөө үнэнч байгаарай. Асуултуудын хувьд нэлээд хүнд асуултууд бий. Тиймээс өөрөө өөртөө үнэнч байж асуулт бүрийг өөрийнхөө төлөө үнэнчээр хариулаарай.
Номоо тойруулан бие биендээ дамжуулан унших боломжгүй. Та авсан л бол энэ ном бусдад үзүүлэх боломжгүй зөвхөн таных болон тамгалагдан үлдэх бөгөөд та бусдад үзүүлэхийг хүсэхгүй нь лавтай.
Миний "Зорилготой бүсгүй" көүчийн сургалтын зарим материал орсон байгаа бөгөөд өмнө нь сургалтанд маань сууж байсан бүсгүйчүүд дараа дараагийнхаа асуудлууд дээр энэ номоо ашиглаад явах боломжтой.
Энэхүү номыг эмэгтэй дүү нартаа охидуудаа хамгийн түрүүнд авч өгөөсэй гэж би та нараас бүр гуймаар байна. Энэ номыг унших боломжийг тэдэнд олго. Ээж охин хоёр хоёулаа хий. Суугаад ярилц. Тэдний үе дээр би мэддэг байсан ч болоосой гэсэн бүх зүйлс энэ номонд бий.
Ном 11 бүлэгтэй бөгөөд таныг 11 өдрийн турш уйлуулж бас инээлгэх болно. Гэхдээ хамгийн гол нь энэ номыг уншаад та 2020 оны өдөр бүрийг зорилготой эхлүүлж зорилготой дусгах болно.