Зохиолч: | Хезер Моррис |
Орчуулагч: | Ц.Чинбат |
ISBN: | 9789919502164 |
Хэвлэсэн он: | 2019 |
Хуудасны тоо: | 332 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 114x199 мм |
Жин: | 300.0 гр |
Зохиолч: | Хезер Моррис |
Орчуулагч: | Ц.Чинбат |
ISBN: | 9789919502164 |
Хэвлэсэн он: | 2019 |
Хуудасны тоо: | 332 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 114x199 мм |
Жин: | 300.0 гр |
Дэлхий даяар 4 сая гаруй хувь борлогдсон сэтгэл догдлуулам, санаанаас үл мартагдах олон улсын бестселлэр бүтээл.
1942 онд Лале Соколов словакийн бусад еврей нарын адил Освенцимийн хорих газарт хүргэгдэнэ. Тэнд очсон хойноо олон хэл мэддэгийнхээ ачаар хоригдлуудын гар дээр дугаар шивэх ажлыг хийх болсноор бусдаас илүү хөнгөлөлт эдэлж, нэмэгдэл хоолтой, хорих газарт чөлөөтэй явах боломжийг олж авна.
Нэг өдөр Лале 34902 тоот дугаартай залуухан бүсгүйн гар дээр хоригдлын дугаарыг нь шивэх болжээ. Гар нь айсандаа салганан чичирч байсан тэр бүсгүйг Гита гэнэ. Хэзээ ч үхэж мэдэх аюул дунд, хэчнээн хүнд нөхцөлд хоригдож байсан ч гэсэн тэд бие биедээ татагдаж, хүний ёсноос гажууд муу муухай бүгдийг даван гарч чадна гэдэгтээ бат итгэнэ.
Хорих газрын шивээсчин болсноор бусад хоригдлуудыг бодвол Лалед илүү амар хялбар байдаг байсан ч харамсалтай нь эсэсийнхний харгислалаас хэн ч зайлж мултарч чадахгүй билээ. Нөхдөдөө, тэр тусмаа хайртай бүсгүй Гитадаа болон түүний найзуудад туслахын тулд Лале амь өрссөн үйлдэл олныг хийнэ.
Үргэлж аюул заналхийлэл тэднийг отож байсан ч, Лале Гита хоёр ирээдүйд итгэх итгэлээ алдахгүй хэвээр. Хожим тэд хамтдаа, аз жаргалтай, амар тайван, урт удаан амьдрах нь гарцаагүй...